Зурхай: Үс засуулахад өлзийтэй сайн

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Аргын тооллын 5 сарын 4, Сумъяа гараг. Билгийн тооллын давхарласан 15, хонгорцог одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top