Коммент: Хөгжлийн банк хөлсний жиргээчдийг санхүүжүүлдэг үү

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Твиттерт Цогоо гуай гэсэн нэрээр жиргэдэг идэвхтэй жиргээчдийн нэг Б.Цогтгэрэл өчигдөр Хөгжлийн банк “Шилдэг нийтлэлчдийн клуб” болон МҮОНРТ-д их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж тавьсан нь зарим жиргээчдийн атаархлыг хөдөлгөж, заримынх нь эгдүүцлийг хүргээд авав бололтой. Сүүлийн үед хөлсөөр жиргэдэг, мөнгөөр аливаа юмыг харлуулах, эсвэл тэнгэрт тултал магтах бүхэл бүтэн баг ажилладаг болсон гэдэг яриа бий. Б.Цогтгэрэлийн гаргаж тавьсан баримт үүнийг нотлох шиг. Тэгвэл Хөгжлийн банкны сонирхол татсан санхүүжилтийн талаар жиргээчид хэрхэн үзэл бодлоо илэрхийлснийг энэ удаагийн “Коммент” булан онцоллоо.


  •  Зиаг, өнөөдрөөс эхлээд ерөөсөө майр бодож, тунгааж, маяглахгүй лаг жиргэж байгаад аль нэг банкнаас очиж мөнгө авнаа... ккк

Orgil ‏@Orgil31  16h16 hours ago

  •  Хөгжлийн банкинд байгаа япон хятадаас авсан бонд зээл нь хэдэн мунхруулагчийн гарын салаагаар урсаад дуусчих юм байна дөө.

Author ‏@Batsugar1  16h16 hours ago

  •  Баабар.мн сайт мөнгө авцымуу. Гэхдээ би авж амжаагүй байсан ч засгаа магтана аа. Хэзээ нэгэн цагт өгөх байлгүй, хоцрохгүй ээ бусдаасаа.

Bilguun ‏@Gumpaa  16h16 hours ago

  •  Жиргэснийхээ төлөө зөндөө мөнгө аваа л... зарим нь хөдөлмөр хийснийхээ хөлсийг ч хангалттай авч чадахгүй явахад чинь... үнэн шог юм дөө...

Orgil ‏@Orgil31  16h16 hours ago

  •  За Самурай бондны мөнгөөр бидний толгойг л цавчсийм шив дээ. Хөөрхий.

Anhaa Uvs ‏@UvsUvsu  16h16 hours ago

  •   Хөгжлийн банк Баабар.мн сайтад 19 сая, МҮОРТ 18 сая төг шилжүүлжээ. Чингис, Самурай бондын мөнгө тархи угаалтад?

Р.УЛАМ-ОРГИХ ‏@ulamorgikh_time  17h17 hours ago

  •  Олон нийтийн телевиз чинь юун татвар юм биш юм биш үү. Хөгжлийн банкнаас аймаар цалинждаг юм байна ш дээ кики.

Author ‏@Batsugar1  17h17 hours ago

  •  Хэдэн цаасны төлөө элэг нэгтнээ, бусдыгаа гүтгэж, доромжлож жиргэнэ гэдэг дорд хүний хэтэрхий гунигтай амьдрал ажээ.

Дүрэмгүй жиргээч ‏@orgio_utd  17h17 hours ago

  •  Аанхаа тэргүүтэй бацаанууд урчих гээд байсан юм... ЗГ-аас, Хөгжлийн банкнаас мөнгө долоолгочихсон байсан юм байна ш дээ....чёрт...

Л.Мөнхбаясгалан ‏@mglbayas  17h17 hours ago

  •  Ялгаагүй л бүгд долоогч талцуулагч бодлогоор бичигч эзнээс санхүүжигч. Тэгчихээд сэтгүүлчид бууны нохой нтр бла бла бла баабарын сахиусууд :))

Author ‏@Batsugar1  17h17 hours ago

  •  Хөгжлийн банк чинь ажилтнуудаа л хөгжүүлэх зорилготой банк юм байна ш дээ.

Д.Болор-Эрдэнэ ‏@DBOLORERDENE  18h18 hours ago

  •  Танхай эмээ чинь үндэсний бүтээн байгуулалт юм байна л дөө! ҮАБЗ-өөс санхүүжилтийн чиглэл өгсийш дээ, уг нь.

Цогоо гуай ‏@TsogtgerelB  19h19 hours ago

  •  За татвар төлөгчдийн мөнгийг эргүүлээд татвар төлөгчдийн тархийг угаахад зарцуулжээ.Юу билээ? Бондын мөнгө билүү?

Монгол ард ‏@DTserendamba  19h19 hours ago

  •  Баабаруушка мээн...... Шилдэг нийтлэлчдийн клубээр мөнгө аваагүй биз дээ...Авсан бол маньдаа л даа ....шаардаж байна .шаардаж байна ...

Л.Мөнхбаясгалан ‏@mglbayas  19h19 hours ago

  •  За Хөгжлийн банк хэвлэлүүдийг "залруулга гарга" гэж шаардаж байна гэнэ. Дүгнэлтээ шилэн дансаар харуул даа, Аудитынхаан!

Tulga ‏@Tulga64474356  21h21 hours agoMongolia

  •  Хөгжлийн банкийг татан буулгавал таарна гэж спикер хэлж байсан санагдана. Ямар ид шидтэй банк вэ, энэ?!

Tulga ‏@Tulga64474356  23h23 hours agoMongolia

  •  Хөгжлийн банк Монгол улсыг хөгжүүлэх банк биш цөөн хүнийг хөлжүүлэх банк болжээ. Яанам бэ.

Буянжаргал ‏@buyanjargal_ubs  Apr 29

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(103.26.195.237) 2015 оны 05 сарын 11

novshiin utgagui medee beldehiin , hend ch hurteelgui hogiin medee bn

0  |  0
Top