Царайны сайхнаар цай “сүлдэг”

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Өмнөх долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар хэд хэдэн сайдыг байцаав. Байцаагдах болсон шалтгаан нь гэвэл олон хүнийг хууль зөрчин ажлаас халсан явдал. Тухайлбал, ийм гэм буруутайд БОНХ-ийн сайд Д.Оюунхорол тэргүүтэн  хамгийн түрүүнд өртөж байна. Араас нь Гадаад хэргийн сайд удаалах байх. 

Төрийн мэргэшсэн албан хаагчид гэж үйлийн үртэй хүмүүс байна.  Улс төржсөн, нам бүлгээрээ талцсан сайдуудын  салхинд туугдаж, төрийн алагчлалд хамгийн түрүүнд  ширвэгддэг. Тэр хичнээн сайн ажилтан байх нь хамаагүй, хамгийн гол нь “дайсны талын цэрэг”. Тухайн хүний улс төрийн үзэл баримтлал, нам эвслээс шалтгаалсан ажлын байрны алагчлалын шинэ хэлбэр Монголын төрд моодонд орж байна. Юм бүхнийг улстөржүүлдэгийн бас нэг гайхалтай жишээ гэвэл энэ. Гэхдээ энэ бол эмгэнэл. Эдийн засгаасаа илүүтэй төрийн алба тамирдсан нь  мэргэшсэн албан хаагчдыг халж танил тал, танай, манай намын хүмүүсээр дүүргэсэний гай барцад тэр болой.   

Төрийн  түвшинд хэлбэржиж тогтсон ажлын байрны алагчлал бусад салбарт ч жишиг болон “халдварлаж”  байна.  Дөчин нас хүрсэн бол ажил олно гэдэг туйлын хэцүү болсон гэж хэн хүнгүй ярьж байна. Үнэхээр ч ийм байгаа.

Эдийн засгаасаа илүүтэй төрийн алба тамирдсан нь мэргэшсэн албан хаагчдыг халж танил тал,  хамаатан садан,  танай, манай намын хүмүүсээр дүүргэсэний гай барцад тэр болой.

... Бадамханд  бүсгүй нэгэн албан газарт нягтлангаар олон жил тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллажээ. Алдаа эндэгдэлгүй ажлаа хийсэн шиг хийж байсан мэргэшсэн нягтлан бодогч бүсгүйг нэг л өдөр ажлаас  халах тухай мэдэгджээ. Шалтгаан нь ердөө 40 нас хэтэрсэн, залуу боловсон хүчинг дэмжиж байгаа гэх тайлбар. 

 

Бас нэгэн жишээ. Ангийнхаа арван жилийн төгсөлтийн 20 жилийн ойд оролцоод ирсэн танил залуу ярьж байна. Аймгийн  утасны лавлахыг үзэж суутал ангийнх нь найзын нэрний ард “Өндөр настан” гэсэн тодотгол байна гэнэ. Дөнгөж 38-хан настай хүнийг өндөр настны  армид бүртгэгдснийг гайхаад өнгөрчээ. Гэвч хилийн цэргийн офицер  найзынх нь  цэргийн тэтгэврийн хугацаа болсон учир ийн өндөр настны эгнээнд орчихсон нь тэр аж.  Насаараа “заазлагдаж” ажлаас халагдсан наад захын жишээ гэвэл энэ. Нээлттэй сонголттой ажлын байранд ямар хүнийг авч байгааг сонирхохоор хэрэг  болгож зар мэдээний сонин авч үзлээ.

...170 см –ээс доошгүй өндөртэй, биеийн зөв харьцаатай, царайлаг, 20-25 насны эмэгтэйг  хүний нөөцийн ажилтнаар авна гэсэн зар нүдэнд тусав.  Ядахнаа нарийн бичгийн дарга бол ч яая гэхэв, хүний нөөцийн ажилтан  өндөр нам, өргөн нарийн, царай зүснээсээ илүүтэй  ажил хэрэгч чанар, мэргэжил туршлага нь чухал баймаарсан гэж бодох зуураа үргэлжлүүлэн уншлаа.  Оройн цагаар ажиллах боломжтой, ачаалал даах 25 хүртэлх насны гэр бүл, хүүхэдгүй эмэгтэйг ажилд авна. Оюутан байж болно. Жич, хэтэрхий туранхай биш гэжээ. /Туранхай байх  тусмаа ажилд хөнгөн шингэн биш үү/ Чөлөөт сэтгэлгээтэй, цайвар царайтай 18-35 насны бүрэг даруухан биш эмэгтэйг ажилд шалгаруулж авна гэхчлэн үргэлжилж байна.

Эндээс анзаарвал ажилд орох хамгийн анхдагч шалгуур нь царай зүс болчихсон юм шиг байна. Уг нь монголчууд царайны сайхнаар цай сүлдэггүй гэж ярьдаг сан.  Тэр цаг, тийм хөг өнгөрсөн ажээ.  Харин ч эсрэгээрээ царайны сайхнаар цай байтугайг “сүлдэг” бололтой юм.  

Хэнд ямар царай зүс хайрлах нь бурхны хэрэг байх. Гэхдээ “бурхны буруугаас” болж ажилд орох шалгуурыг давахгүй бол гунигтай.

Ажилд авахдаа агт морь авч буй мэт шинждэг, нас хүйс, өндөр намын хэмжээ хязгаар тогтоодог, бүр давраад царай нүүрний өнгө зүс хүртэл зааж өгдөг болсон байна. Хэнийгээ авч юугаа хийлгэх нь ажил олгогчдын хэрэг мэт боловч энэ нь давхар санаа, далд  зорилго агуулдаг юм биш биз гэсэн хар сэр төрүүлж байна.

Ажлын байрны иймэрхүү алагчлал нь хууль зөрчсөн, хүний хөдөлмөрлөх эрхэд бүдүүлэгээр халдсан явдал хэмээн хуульчид нотолдог.

Ажлын байрны ийм алагчлал Монголын нэг эмгэнэл болчихсон юм байна. Судалгааны байгууллагын дүгнэлтээр хоёр ажлын байрны зарын нэг нь ялгаварлан алагчилсан байдаг гэжээ.

Эндээс анзаарагддаг нэг хачирхалтай юм гэвэл эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байранд голчлон шалгуур тогтоосон байдаг гэнэ. Тухайлбал, нас, биеийн өндөр нам, царай зүс зэргээр нь. Дэргэдээ сайхан залуу бүсгүйтэй ажиллах нь эрчүүдийн хувьд сэтгэл ханамжийн нэг баталгаа байхыг үгүйсгэх аргагүй ч  энэ нь давраад ажлын байран дахь бэлгийн дарамт болж хувирдаг байх магадлал өндөр гэлцэх юм билээ.

Ажлын байрны иймэрхүү алагчлал нь хууль зөрчсөн, хүний хөдөлмөрлөх эрхэд бүдүүлэгээр халдсан явдал хэмээн хуульчид нотолдог.

“Алагчилахгүй байх /ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенци гэж байдаг юм байна. Женев хотноо анх баталсан энэ конвецид арьс өнгө, яс үндэс, хүйс, шашин шүтлэг нийгмийн гарал зэргийг үл харгалзан хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж олгож байх ёстойг заажээ. 

Энэ конвенцийн гишүүн орон Монголд бүр царайны өнгө /цайвар цагаан байх/ төрхөөр хүртэл ялгаварлачихсан байна шүү.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
7(122.201.31.10) 2015 оны 05 сарын 06

TARGAN TURANHAI ONDOR NAM DA BISH TER HUN HER SAIN ACHLal DAAH CHUHAL SHDE

0  |  0
мгл(112.72.13.84) 2015 оны 05 сарын 05

Сая явагдаад өнгөрсөн төрийн албаны шалгалтанд ”АНАГРАМ,АНАШИМ,ГҮНТЭГ”гм үгнүүдийн утга тайлбарла гэж бгаа юм. Ийм монгол үгнүүд байдаг юм уу, байсан ч төрийн албанд ямар хэрэгтэй юм бол, үгүй л болов уу. Иймд төрийн албаны зөвлөлийнхөн шалгалтын асуултаа ч боловсруулж чадахаа байжээ. Холбогдох хууль хяналтынхан анхаарал хандуулж цэгцлэмээр юм. Хахууль өгдөг гадаад хүмүүст мгл залуус шахагдаж бна шүү. Шууд хан хэлэхэд.юмуу,байсан

0  |  0
UANU(123.121.193.36) 2015 оны 05 сарын 05

Ene alagchilal ni AN-aas l ehtei sh dee Muu nert sotsializmiin ued hhunii aljild avahdaa alagchlal baigaagui. Muu bolgoniig ongorruugee chihdeg muuhai zang Elbegeetnuud ANU-aas ekportalj mongol tord nutagshuulsan margaangui unen yum.

0  |  0
UANU(123.121.193.36) 2015 оны 05 сарын 05

Ene alagchilal ni AN-aas l ehtei sh dee Muu nert sotsializmiin ued hhunii aljild avahdaa alagchlal baigaagui. Muu bolgoniig ongorruugee chihdeg muuhai zang Elbegeetnuud ANU-aas ekportalj mongol tord nutagshuulsan margaangui unen yum.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.221) 2015 оны 05 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 05 сарын 05

Монголд ардчилсан төр тогтож,ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойшх 23 жилд МАН /МАХН/ бараг 18 жилд нь төр барьсан.Зарим үед /2000-2004/ онд ямарч хольцгүй хонгорууд Төрөө хямралаас,түмнээ ядуурлаас гэсэн уриатай гарч ирчихээд хийсэн зүйлгүй эрх мэдэл,төрийн мөнгө,намын дарангуйлал тогтоож аашилсан. Одоо эдний төр,түмнийг өөд нь татдаг цаг лөөлөө болсон. Миний бодлоор Сайханбилэг наад нөхдүүддээ ерөнхий сайдаа өгөөч. Ичих ч үгүй аваад л заваарч эхлэнэ.

0  |  0
Зочин(183.177.98.26) 2015 оны 05 сарын 05

За даа.Энэ их улс төр намчирхал монголыг ганц туйлдуулж байна. Ажлаа мэддэг хүний дээр улс төрийн томилгоогоор ирсэн нэг сайданцар ирчихээд ичихдээ доод хүнээ халж ямар ч мэдрэмж мэдлэггүй нэгнийг тавьчихаад сууж байх нь арай хялбар байгаа учир ингэж новширч байна.Оюунхорол авгай чи улс төржихгүй,намчирхалгүй байна гэж хэзээ ч үгүй. Тэр шагналын сайд Чинзориг юм идэх гэхлээр доор нь ажлаа мэддэг нөхөр байгаа байхгүй юу.Нөгөө намдаа өгсөн авилгын мөнгөө нөхөж олж авахад саад бологсодыг замаасаа зайлуулж байгаа ёоз нь тэр.Хамтарсан засаг гэдгийг мөн чанар үүнд оршино.

0  |  0
sochin(202.126.89.176) 2015 оны 05 сарын 05

Эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байранд үнэхээр ”Но” бий шүү. Тэр бол тодорхой.

0  |  0
Top