”Хар сувдны нууц” нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05
Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Хар Сувдны Нууц" тайлагдлаа. Тус киноны нээлт Өргөө 16:30 цагт, Тэнгис 20:30 цагт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл боллоо. 

Киноны зураг авалтыг хамгийн эхэнд онцлох хэрэгтэй байх. Вьетнам улсад киноны ихэнхи үйл явдал өрнөдөг бөгөөд байгальд зураг авалтаа хийсэн нь киноны өнгийг илүүтэй тодотгож өгчээ. Мөн зохиолын хувьд авууштай болж чадсан нь үзэгч, зочдод ихэд таалагдав. 

 Урьд өмнө нь инээдмийн кинонд сөхөгдөж байгаагүй сэдэв байсан бөгөөд монголынхоо үнэт өвийг хадгалан хайрлах хэрэгтэй гэдгийг инээдмийн жанраар товойлгон гарахад жүжигчид чадварлаг тоглосон нь танхим дүүрэн алга ташилт илтгэж өглөө. 

 Өдөр болгон төрөн гарч буй кинонууд өөр өөрсдийн гэсэн өнгө аястай хийгдэж байгаа нь мэдээж. Миний хувьд кино болгоныг үзэж, шинэлэг өнгийг хайхыг эрмэлздэг үзэгчийн нэг харин энэ удаад инээдмийн жанрт шинэ салхи оруулсан нь ихэд таалагдсаныг нуугаад яахав. 

 Монголын түүхийн үнэт олдвор Вьетнамд олдож түүнийг эх орондоо авчирах нууц захиалга авсан дөрвөн хулгайч тус улсыг нууц ноёнтны тушаалаар зорино. Үзэсгэлэнт үнэг Цоомоо, бүтэлгүй мухар Ганбаа, дүлий Чинбаа, генерал Батаа нар хар сувдыг хулгайлах ажлаа өрсөлдөөн дунд эхлүүлдэг юм. Цаашаа хэрхэхийг та кино театрыг зорин үзсэнээр сувдны учигийг тайлна. 

Энэхүү киноны найруулагчаар  Б.Тамир, Зохиолчоор Б. Тамир, Р. Эрхэмбүрэн нар ажилласан. Гол дүрүүдэд жүжжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, М.Баярбат, Загвар өмсөгч М.Намуунцэцэг нар тогложээ.

 





































 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.221) 2015 оны 05 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top