”АСЕМ”-ын уулзалтанд зориулж уран бүтээлчдийн дунд уралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Ирэх жил манай улсад "АСЕМ" чуулга уулзалт болох гэж байгаа билээ. Уг чуулга уулзалттай холбогдуулан нийслэлд тохижилтын ажил эрчимтэй явагдаж эхэлж байгаа бөгөөд өчигдөр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас уран бүтээлчдийн дунд 22 сая гаруй төгрөгийн шагналын сантай хотоо чимэх уран баримлын уралдаан зарласан байна. Тэргүүн байр нь таван сая төгрөгийн шагналын сантай уг уралдаанд оролцох бүтээлийн эх загварыг энэ сарын 18-ны 17.00 цаг хүртэл Хангарьд ордны 609 тоотод хүлээж авах юм байна. Ард кино театр, Монгол бөхийн өргөө, Монгол банкны замын эсрэг тал гэх мэт 11 тодорхой талбайд нийт 15 ширхэг 1-3, 5 метр хөшөөний загвараа уран бүтээлчид захирагчийн албанд ирүүлэх аж. Хөшөөг мод болон хиймэл чулуу, хатууруулсан нийлэг материалаар урлах юм байна. Шалгарсан загварыг нийслэл санхүүжүүлж, урлан, материал бусад зүйлээр хангахаар төлөвлөжээ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.221) 2015 оны 05 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top