ЦЕГ-ын дэд дарга нарыг шинээр томилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Хууль зүйн сайд Д.Дорлигжавын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ж.Ганбаатар, дэд дарга Д.Эрдэнэбаатар нарыг ажлаас нь чөлөөлөөд байсан. Тэгвэл ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар Гэмт хэрэгтэй тэмцэх хоёрдугаар хэлтсийн дарга, хурандаа Ц.Ням-Очир нарыг тус тус томилсон байна.Үүнээс гадна дэмжлэг үзүүлэх асуудал хариуцсан дэд даргаар хурандаа Ж.Буянбатыг томилжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.221) 2015 оны 05 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай .үнэ: 22 000₮

0  |  0
Top