16-р байрны хөрсийг хүчитгэх ажил өнөөдрөөс эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Баянгол дүүргийн 16-р байр нурах аюултайд тооцогдон оршин суугчдыг байрнаас гарган зочид буудалд байрлуулсан билээ. Учир нь тус барилгатай хэт ойрхон барилга барих ажил эхлүүлснээс болж байранд суулт, цууралт үүссэн хэмээн үзэж байгаа. Тэгвэл өнөөдрийг хүртэл тус байрны иргэд зочид буудалд амьдарсан хэвээр байгаа бөгөөд дахин долоо хоног зочид буудалд байрлах шаардлагатай байгаа аж. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн 16-р байрны хөрсийг хүчитгэх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тиймээс долоо хоногийн дараа тус байрны оршин суугчид байрандаа орох эсэх нь шийдэгдэх аж.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top