БНСУ-ын визний журамд өөрчлөлт оржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

Манай улсын иргэд хамгийн их зорчдог, ажиллаж амьдардаг улсын нэг бол БНСУ юм. Тэгвэл тус улсын виз олгох журамд өөрчлөлт орсон байна. Өөрөөр хэлбэл визний журамд гурван гол өөрчлөлт орсон бөгөөд нэгдүгээр санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлөгддөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн, хоёрдугаарт зайлшгүй урилга шаардлагатай виз мэдүүлэгчдийн хүрээг багасгасан, гуравдугаарт санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтыг нэгтгэхээр болжээ. Уг шинэчилсэн журам нь өнгөрсөн сараас эхэлж мөрдөгдөж эхлэсэн бөгөөд ингэснээр жил бүр шалгаруулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжийн эхний 20 аж ахуй нэгжид ажилладаг иргэдийн санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтын оронд тухайн компаний татварын тодорхойлолтыг өгч виз мэдүүлэх боломжтой болж байгаа аж. Мөн ердийн аяллын визны хувьд урилгагүйгээр санхүүгийн чадвараа илтгэх бичиг баримтаа өгснөөр виз мэдүүлэх боломжтой. Мөн урилгагүй бол найман сая, урилгатай тохиолдолд таван сая төгрөг банканд байршуулахыг шаарддаг байсан бол шинэ журмаар аль ч тохиолдолд таван сая болгож бууруулсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top