Ялалтын парадад оролцохоор монгол сурагчид ОХУ-ыг зорилоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

 ОХУ-ын аугаа их ялалтын баяр энэ сарын 9-ны өдөртохиож байгаа. Ялалтын баярын сүрт жагсаалд манай улс анх удаа оролцох гэж байгаа. Парадад алхахаар монгол цэргүүд ОХУ-ын зорьсон бол өнөөдөр өглөө мөн БХИС-ийн "Тэмүжин-Өрлөг"  сургуулийн сурагчид ОХУ руу явлаа. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, Улаан талбайд болох цэргийн парадад 16,5 мянган цэргийн албан хаагчид, 194 нэгж цэргийн техник, 143 нисдэг  тэрэг ба онгоц оролцоно. Мөн парад дээр анх удаагаа Агаарын десантын цэргийн  байлдааны машин БМД-4М, олон талын зориулалттай хуягт тээвэрлэгч “Ракушка” мөн Стратегийн пуужинт цэргийн хуурай газрын хөдөлгөөнд пуужингийн цогцолбор “Ярс” зэргийн шинэ техникийг  үзүүлнэ. 

Парадыг Нисэх хүчний нисдэг тэрэг, онгоцнууд тэдний тоонд Ми-35, «Ансат-У», Ми-28Н нисдэг тэрэгүүд , Су-30, Су-35, Як-130 сөнөөгч онгоцнууд, Су-34, Ту-22М3, Ту – 95 и Ту-160 бөмбөгдөгч онгоцнуудын нислэг төгсгөх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top