Женнифер Лопезын луутай даашинз олны харц булаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

"Metropolitan Museum Costume Institute"-ээс дэлхийн  алдартнуудыг цуглуулсан MET GALA үдэшлэг зохион байгууллаа. Энэ үдэшлэгт хятад хэв маяг, элемент орсон хувцастай ирэхийг оролцогчдоос хүссэн нь тун сонирхолтой болгож чаджээ. Энэ үдэш хамгийн дэгжин даашинзаар Женнифер Лопезын улаан луутай, Ким Кардашианы хятад хээтэй цагаан даашинз тодорчээ. Харин этгээд загвар гэвэл Сара Жессизка Паркер, Рианна, Соланж Ноулес нарынх байлаа. Тэгвэл загварын мэдрэмжтэй гэгддэг дуучин Кэти Перри, этгээд хувцаслалттай Лэди Гага нарыг энэ үдэшийн хамгийн онцгүй хувцастай оддоор нэрлэжээ. Оддын этгээд сонин хувцаслалтыг сонирхоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top