”АСЕМ 11” уулзалтын лого, цахим хуудсыг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

 Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалт (АСЕМ)-аар ээлжит 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс 2016 онд зохион байгуулахаар болсон.  Үүний хүрээнд тус чуулга уулзатын тухай мэдээлэл авах албан ёсны цахим хуудас болох www.asem11.mn хаягийг өнөөдөр албан ёсоор нээлээ.

Энэ арга хэмжээг  зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулан ажиллаж байна. Уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд тус зөвлөлөөс АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын бэлгэдлийн уралдааныг орон даяар зарлаж нийт 22 оролцогчийн 35 бүтээл ирсэн юм.

Шалгарсан бэлгэдлийг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болон бусад 10 гаруй салбар хуралдааны үеэр албан ёсоор байрлуулан ашиглахаас гадна дотооддоо АСЕМ-ийн үйл ажиллагааг таниулах, бэлтгэл ажлын явцыг олон нийтэд сурталчлахад мөн давхар хэрэглэх аж.

Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой 51 орон, 2 байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интеграцийн томоохон үйл явц юм. АСЕМ-ын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт хоёр жил тутам болдог бөгөөд Монгол Улс 2008 оноос энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лого(202.126.89.199) 2015 оны 05 сарын 05

хэний бүтээл түрүүлсэн, ямар утгатайг нь ядаж бичээч

0  |  0
Top