Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 05

2015-2016 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг  бодитой төлөвлөх,  бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог  аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулж байна. Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлт 04 дүгээр сарын 27-ноос эхэлсэн бөгөөд 05 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Энэ хичээлийн жилд  12 дугаар ангийг 5963 суралцагч,  9 дүгээр ангийг  20114 суралцагч  төгсөх юм.  2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар ангид 16091 суралцагч элсэх судалгаа гарсан бөгөөд сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр  байна. 
  
Нэгдүгээр ангид 2009 оны 1 дүгээр сарын 1-нээс  2009 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх  хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлж байгаа бөгөөд 5 настай буюу 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top