Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


Малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааралд:


Маргааш төв болон зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга, говийн нутгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хэнтийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top