Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

09.00 цаг: Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийн судалгаа, бүртгэл мэдээллийн санг баяжуулах, олон нийтэд таниулан суртачлах зорилгоор БШУЯ Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Уламжлалын академи, Олон улсын Монгол судлалын холбоо, МИУС-ийн Антропологи, Археологийн тэнхим, СУИС, Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

10.00 цаг: ХХААЯ ХААИС- тай хамтран "Газар тариалангийн бодлого 2015" сэдэвт эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал зохион байгуулж байна.

11.00 цаг: Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар нэр бүхий ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна.

11:00 цаг: “Оюутан мисс-2015” тэмцээний талаар НАМОХ-ноос мэдээлэл хийнэ.

11.00 цаг: Эрх чөлөөний талбайд МХЕГ, НМХГ-ын хамтарсан хүнсний аюулгүй байдлыг хангуулах "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны нээлт болно.

 14.00 цаг: Үнэт цаасны арилжаанаас хөрөнгөжих боломжийг иргэд тэр бүр ашигладаггүй. Тиймээс энэ талаар Хөрөнгийн биржээс хоёр цагийн сургалт зохион байгуулахаар болжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top