Иргэдийн гомдлыг цахим хаягаар авч эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Нийслэлийн иргэдийн ая тухтай, эрүүл аюулгүй, цэмцгэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн инженер хангамж, нийтийн үйлчилгээтэй холбоотой гомдлыг  цахим хаягаар авч шийдвэрлэдэг боллоо. Энэхүү цахим хаягийг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв хариуцан инженерийн хангамж, нийтийн үйлчилгээний хүртээмж, чанарт тогтмол хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулах чиглэлээр 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна.

Иргэдийн санал гомдлыг www.310005.mn хаягаар хүлээн авна. Цахим хаягийг 2015 оны 04-р сарын 30-наас эхлэн ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг утсаар болон цахимаар эргэн мэдээллэх юм. Түүнчлэн 310005, 76111005 дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг давхар  авч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top