Эрүүл Мэнд Спортын Яамны ээлжит ”будилаан” эмнэлэгүүдийн цахим сүлжээ юу?

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

    Эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрхийг 8 настай хүүхдээс 80 гарсан хөгшин ч төвөггүй хэлнэ.  Нийслэлийн аль ч эмнэлэгээр орсон шалаар нэг хөглөрсөн өвчтөн. Дээр нь эмч, ажилтнуудын хариуцлагагүй байдал гээд энэ салбарт болж бүтэж байгаа асуудал үгүй. Хамгийн сүүлд л гэхэд төрсөн эцэгтээ зодуулж амь тавин тарчилсан 4хөн настай охиныг эцгийнх нь хүсэлтээр ямар ч эмчилгээ хийлгүй явуулсан төдийгүй хэдэн цагийн дараа хөөрхий охин амь алдсан аймшигт хэрэг гарсан.   Мөн харьяаллын бус  нэрийдлээр  хэдэн эмнэлэг дамжиж хөлсний машинд амь  тавьсан гэх гомдол ч  саяхны жишээ.  Энэ мэт сонсоход ч сэтгэл хирдхийлгэм асуудал эрүүл мэндийн салбарыг тойрдоггүй.  Эмч, эмнэлэгийн ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлэх асуудал  яах аргагүй тулгамдаж байгаа юм.  Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог ч хариуцлагатай, ажилдаа эзэн болж байгаа энгийн ажилтнуудыг энд үгүйсгэх гээгүй юм.  Гэхдээ бодлогын төвшинд салхи оруулах зайлшгүй шаардлага бий болжээ.   Улс төрийн томилгоо хэдий ч салбараа мэддэг, ганц алхам ахиц дэвшлийг авчирья гэсэн удирдлага эрүүл мэндийн салбарт үгүйлэгдэж байгаа нь үе үеийн төрийн нарийн бичгийн дарга нарын болчимгүй үйлдлээс харагдаж байна.

Өнөөдрийн байдлаар ЭМЯ-ны хоёр ч төрийн нарийн бичгийн дарга  холбогдох хүмүүст АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.  Тодруулбал, төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл гэгч ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр, мөн төрийн нарийн бичгийн дарга асан А.Эрдэнэтуяа Сонгинохайрхан дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга байхдаа “Эрvvл хvvхдийн аяны санхvvжилт”-ийн мөнгийг дур мэдэн өөр зvйлд ашигласан, мөн “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгөөс 160 гаруй сая төгрөгийг авч юунд зарцуулсан нь тодорхойгүй зэрэг үндэслэлээр хууль хяналтыг байгууллагуудын шалгалтад өртсөн юм.  Эндээс ЭМ-ийн салбарыг урагшлуулах бус хувийн ашиг хонжоо хайсан этгээдүүд энэ яамыг онилдогийн биш байгаа гэж хардахаар байна.

Хамгийн сүүлийн ноцтой баримт гэвэл салбарын сайд Г.Шийлэгдамбын хууль бус гэж хэлж болох асуудал ил болж байна.  Өөрөөр хэлбэл ээлжит төсөл завших булхай ЭМСЯ-нд илэрлээ. Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр Өмнөд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр улсын эмнэлэгүүдэд цахим систем нэвтрүүлэх төсөл хэрэгжих болж МУ-ын Эрүүл мэндийн яам, БНХАУ-ыг төлөөлж Хуавэй компани хамтран  Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг яг жилийн өмнө эхлүүлсэн байдаг.  Төсөлд оролцохоор тухайн үед 4-н компани материалаа хүргүүлсэн гэдэг.  Сонгон шалгаруулах үйл ажиллагаа жил гарны дотор үргэлжилж хоёр компани тунаж, ажлын туршлага бусад үзүүлэлтээр нэгийг нь сонгоно гэдгээ Хятадын талын төслийг хариуцагч Хуавэй компани мэдэгджээ. Гэтэл 2015 он гарахад ЭМСЯ-нд шинэ сайд томилогдсон цаг хугацаатай давхцаж байдал өөрчлөгдсөн байна. “Метро Нетворк” гэгч компани замын дундаас гэнэт орж ирж давуу эрх эдлэхээр  завдсан нь ЭМСЯ-ын сайд Г.Шийлэгдамбын ойрын компани болж таарав. Төслийг гүйцэтгэх ажлын хэсгийг Г.Шийлэгдамба сайд өөрийн талд шийдвэрлүүлэхээр яаман дээрээ ажлын хэсэг байгуулж “Захиалгат ажлын хэсэг” ээлжит хуралдаанаа хийж сайдынхаа ойрын  компани болох “Метро Нетворк” ХХК-д гүйцэтгэгчийн ажлыг өгөхөөр болсон тухай эх сурвалж хэлж байгаа ч албан ёсоор зарлаагүй байна. Арын хаалганы “Метро Нетворк” ХХК-ний тухайд 2011 онд байгуулагдсан програм хангамж боловсруулах чиглэлээр огт  ажиллаж байгаагүй, туршлагагүй компани ба нэг ноцтой баримт нь ил болсон байна. Тус компани нь өмнө нь энэхүү програм хангамжийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байсан ч энэ салбарын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй гэсэн шалтгаанаар өмнөх сайдын үед гэрээг цуцалж, дахин нэвтрүүлэхийг хориглосон “програм хангамж”-ийн нэрийг нь өөрчлөн дахин оруулж ирснийг ЭМСЯ-ны холбогдох ажилтнууд мэдсэн ч мэдээгүй царайлан салбарын сайддаа тал засч суугаа нь харамсалтай.

Бодит байдал ийм байхад эрхэм сайд  Г.Шийлэгдамба ар өврийн хаалгаар тендер, төсөл цувчуулдаг дарга нарын буухиаг үргэлжлүүлэхээр зэхэж сууна. Эрүүл мэндийн яамыг хувийн ашиг хонжоо хайгчид  зүглэдэг нь харамсалтай.

Н.ОТГОНБААТАР

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
санхүүч(202.179.11.94) 2015 оны 11 сарын 05

эрүүл мэндийн хөгжлийн төв ТБ байгууллага гэсэн тамгатай санхүүгийн программ 150000 төгрөгөөр ав гээд бнаа заавал авах ёстой юу

0  |  0
ТЭНЭГ(124.158.90.13) 2015 оны 11 сарын 05

ODOO ЭМНЭЛГҮҮДЭД ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙГАА ПРОГРАММ НЬ ТУЙЛЫН ТЭНЭГ ӨРӨВДМӨӨР ЮМ БАЙГАА Ш ДЭЭ ӨӨРЧЛӨХ НЬ ЗӨВ Ш ДЭЭ

0  |  0
ДЭМБ(124.158.90.13) 2015 оны 11 сарын 05

ДЭМБ, ХҮН АМЫН САНГИЙН ШУГАМААР ХЭРЭГЖҮҮЛСЭН БҮХ ТӨСЛҮҮДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Арай арай(122.201.21.48) 2015 оны 05 сарын 08

Луйварчин даргатай намынхан дандаа л луйварчин хулгайч байх юм аа.

0  |  0
Gongor(122.201.22.37) 2015 оны 05 сарын 07

Enhbayar MAHN eruul mendiinsalbariig samarlaa

0  |  0
арай арай(78.250.166.41) 2015 оны 05 сарын 07

Төлбөр тооцоог нь өгвөл дор нь гаргаад өгий гэх yuм энэ эмнэлэг чинь одоо хувь хүмүүсийн бизнэс хийх зах зээлийн талбар болчихсон yuм уу мөнгө төгрөг нэхэх байсан yuм бол яах гэж эрүүл мэндийн татвар аваад байдаг yuм бэ

0  |  0
арай л yuмаа(78.250.166.41) 2015 оны 05 сарын 07

Арай дэндүү бас хариуцлагагүй ш дээ зүрх нь өндөр настай ахмад хүний зүрх нь зогсчих гээд түргэн дуудахад 2 цагын дараа ирж тариа хийж өгчихөөд явсан уу гүй yu дахиад хүндэрхэд сая очсон биз дээ гээд утасны цаанаас загнаад байх yuм үзээд хүнд байгааг мэдсэн yuм бол яаралтай арга хэмжээ авдаггүй yuм уу... Тэгсэн ээ маргааш зүрхний бичилт хийлгэ гээд маягт бичиж өглөө аваад 3р эмнэлэг дээр очсон чинь 21хонгийн дараа ир гэх yuм энийг одоо yu гэж ойлгох вэ дахиад л даралт нь ортоод зүрх нь зогчих гээд байвал яах ёстой хэнд хандах yuм бэ арай дэндүү yuмаа тэгсэн мөртлөө төлбөрийг нь өгвөл дор нь

0  |  0
ЖИРГЭЭ(122.201.22.121) 2015 оны 05 сарын 06

БОЛЬЁ ОО

0  |  0
ZOCHIN(203.194.114.193) 2015 оны 05 сарын 06

Asuudal ni namdaa bgaan bishuu. Usnii eh ni bulingartai bol adag ni bulingartai.

0  |  0
Новш(103.242.44.227) 2015 оны 05 сарын 06

Энхбаяртайгаа адилхан луйварчид, харваас л үнэн байна удахгүй оймс нь гозолзоод явнаа чи

0  |  0
Enkhbayar(107.181.69.166) 2015 оны 05 сарын 06

Iim uildluudiig chine HULGAI l gedeg um shuudee.Hulgai hiisen geed bichij baiya. Jiriin humuus 100tugrug suilahaar hulgaich gedeg hernee said darga nar Ulsiin tusvees mungu hulgai hiiheer tusuv hetruulsen ,buruuzuild zartsuulsan geh met ugeer zuulruulj heldegee boliyo. Ene chine zugeer l hulgain hereg

0  |  0
Zochin(203.194.118.77) 2015 оны 05 сарын 06

Shiilegdamba arhichin hulgaich hudalch ezengvi bolgoj bgaad hulgai hiij bgaa hvn de

0  |  0
зочин(103.229.122.96) 2015 оны 05 сарын 06

Эрүүл мэндийн салбарт мэргэжлийн хүн тавьж байгаач ээ, хүн ардын маань эрүүл мэндийн асуудал дампуурлаа, энэ салбарт улс төр огт хэрэггүй

0  |  0
irgen(103.229.123.135) 2015 оны 05 сарын 06

Iim ium hiih geel ajlaa meddeg hamag huniig ene shiilegdamba halj, orond n uuriinhuu gar hul bolson huuli bus nuhduudiig avchirsan ium bn l da. Ter medeelliin technology hariutssan shine hun n buun ashig sonirhol shu!!!

0  |  0
Top