Улаанбурхнаар өвдсөн 165 хүний биеийн байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

 Улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн гуравдугаар сараас дэгдэж өнөөдрийг хүртэл эрчимтэй нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 696 хүн уг өвчнөөр өвчилснөөс 114 хүн эдгэж, 165 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Харин хөдөө орон нутагт 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторын  шинжилгээгээр батлагджээ. Энд ихэвчлэн улаанбурханы вакцих хийх насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм. 

Манай улсад улаанбурханы тохиолдол 2010 оноос хойш бүртгэгдээгүй байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top