Татварын буцаан олголтыг энэ сараас олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Татварын ерөнхий газраас энэ сарын 15-20 хүртэл татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг зохион байгуулахаар болсон байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахаар улсын хэмжээнд 71.9 мянган иргэн тайлангаа ирүүлж 44.1 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоос нийслэлийн хэмжээнд 33.1 мянган иргэнд 24.5 тэрбум төгрөгийн албан татварыг буцаан олгохоор болсон байна. Эхний ээлжинд 11.6 мянган татвар төлөгчийн 9.5 тэрбум төгрөгийн буцаан төлөлтийг баталгаажуулж, нийслэлийн Төрийн сангаас өнгөрсөн сард олгожээ. Хоёрдугаар ээлжинд нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлангаа өгсөн иргэд хамрагдахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top