Орон сууцны халаалтыг ес хоногийн дараа зогсооно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг энэ сарын 1-нээс зогсоосон билээ. Харин айл өрх, орон сууцнуудын халаалтыг энэ сарын 15-ны өдөр таслахаар болжээ.
Түүнчлэн,  энэ сарын 18-наас наймдугаар сарын 25-ныг хүртэл зуны дулааны шугам сүлжээний засварын ажлыг хийхээр болсон байна. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ зун 30-аас дээш жил ашиглагдсан нийт дөрвөн км орчим дулааны шугамыг засч шинэчлэх юм байна.

Энэ удаагийн засварын ажилд 8.2 тэрбум төгрөг зарцуулагдана гэж төлөвлөөд байгаа бөгөөд үүний зургаан тэрбум нь дулааны төв шугам буюу 379 дүгээр магистрал шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх их засварын ажилд зарцуулагдах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Навчаа(150.129.141.210) 2015 оны 05 сарын 06

Дархан Уул аймгын Дулаан түгээх станцын ажилчид маш муу ажилладаг.5 сарын 6 халаалт хэвийн байх ёстой гэтэл халаалт байхгүй гадаа нэх дулаарчаагүй байна, айлуудаас мөнгийг нь хасах тал дээр өргөдөл бичээд ороод ч хасаж өгдөггүй. өнгөрсөн жил 9 сарын 15 нд халаалтаа өгөөгүй 10 сар гаргаад айлууд даараад байна гэж хэлж албан байгууллага дээр нь очиж байж ирүүлсэн.энэ газрын эрх мэдэлтэн хүмүүст арга хэмжээ авч баймаар.

0  |  0
Top