Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын баярт оролцохоор ОХУ-ыг зорьлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д ажлын  айлчлал хийж, Ялалтын 70 жилийн ойд оролцохоор ОХУ-ыг зорилоо. Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх ажлын  айчлал өнөөдрөөс эхэлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Владимирович  Путинтэй ганцаарчилсан уулзалт хийх юм байна. Ялалтын 70 жилийн ойд 26 орны төр, засгийн тэргүүн нар, мөн НҮБ-ыг оруулаад олон улсын хэд хэдэн байгууллагын удирдагчид оролцох юм. Энэ сарын 9-нд ОХУ-ын Москва хотноо Ялалтын 70 жилийн баярын парад ёслол хүндэтгэлтэйгээр эхлэж, орон даяар шууд дамжуулах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.150) 2015 оны 05 сарын 07

хаана л баяр наадам тэнд л бат үүл элбэгээ тэргүүтнүүд явж байдаг. төсөв хөрөнгөө хэмнэнэ гэж бодохгүй юм аа.... [-X X_X

0  |  0
Top