Хүрэн манжингийн шүүсээр гэдэс цэвэрлэх арга

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 06

Гэдэс дотроо турахын тулд биш тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй байдаг.Харин гэдэс цэвэрлэх олон арга байдагаас хүрэн манжингийн шүүс үр дүнтэйд тооцогддог юм. 

Жороо бэлдэхийн тулд өмнөх өдөр нь нэг ширхэг хүрэн манжинг сайтар угаагаад 3-4 хувааж нэг литр буцалсан усанд хийж хонуулна. Ингээд маргааш нь өглөөнөөс орой болтол юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л бол оо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд хөөгдөнө.

Дашрамд сонирхуулахад, хүрэн манжинд натри, кальци, магни, хүхэр, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон С, В1, В2, Р, РР зэрэг амин дэм агуулагддаг байна. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг аж. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг, бөөр, гэдэсний өвчний үед улаан манжинг хэрэглэдэг ба пектин ихээр агуулдаг тул сахарын өвчнөөс сэргийлэх, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй.

Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүмүүс өдөр бүр 150 г хүрэн манжин юм уу түүний шүүсийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай. Эцэст нь анхааруулахад, цусан дахь сахарын хэмжээ өндөр байгаа үед болон сахарын өвчтэй хүн хүрэн манжин идэж болдоггүй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top