Эм нохой илүү ухаалаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

 Хүний сайн нөхөр гэгддэг нохойны оюун ухааныг эрдэмтэд сорьжээ. Дөрвөн өөр өнгийн, адилгүй хэмжээтэй ширээний теннисний бөмбөгийг ялган таних сорилд гэрийн тэжээвэр 25 эр, 25 эм нохой орсоноос эр ноход ихэвчлэн бүдэрч, эм ноход нь илүү ухаалаг байсан байна. Судалгааны явцад эр ноход аливааг тогтоож цээжлэхдээ нялх хүүхэд шиг удаан ширтдэг бол эм ноход ердөө 30 секундын дотор л өнгө, хэмжээг ялган тогтоож байжээ. Эр ноход гэтэл хэчнээн удаан, ойр ойрхон хараад ч ямар нэг үр дүнд хүрээгүй гэнэ. Судлаачид үүнийг хувьслын явцад нохойн тархи эр, эм хүйснээсээ шалтгаалан ялгаатай хөгжсөн, эсвэл эм нь төрүүлсэн олон гөлгөө ялгаж таних чадвартай төрдөгтэй холбоотой байх гэжээ. 
  

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top