Бугат бол 2,5 сая хүн амтай Өвөрмонголын хамгийн том хот. Аж үйлдвэр хөгжсөн, ашигт малтмалаар баялаг гэдгээрээ танил. Гэтэл энэ хотод тун цөөхөн хүн мэдэх химийн хог хаягдал, бохирдлоор дүүрэн хиймэл нуур үүссэнийг Тим Маун сурвалжилж, дүрс бичлэгээр баталгаажуулжээ. Энэ бол технологийн дэвшлийн бараан тал юм.
Бугат хотоос 75 км-ийн зайд цацраг идэвхит бодисоор дүүрсэн, өмхий үнэртсэн, химийн хорт бодистой, балчиг шавар бүхий асар том хиймэл нуур үүсээд удаж байгаа ч хэн ч үүнийг зогсоохыг үл хүснэ. Энд Бугатаас олборлосон газрын ховор элементийн хортой хог хаягдлыг хаясаар ийнхүү "тамын тогоо" шиг нуур бий болжээ. Энэ бодисыг олборлоно гэдэг тийм ч амар биш. Газрыг гүн ухаж, химийн хорт бодисуудыг гаргадаг. Тэр гаргаж ирсэн хорт хаягдлаа хаа нэгтээ хаях нь мэдээж.
Энэ бодис газрын ховор элемент гэсэн нэртэй ч Өвөрмонголд бол тийм ч ховор биш. Гэхдээ дэлхий дээр газрын ховор элементийг төвлөрүүлсэн цөөхөн газар байдаг нь түүний хорт хаягдалтай холбоотой биз.
Энэ хот 1809 онд Манж Чин гүрний үед байгуулагдсан бөгөөд монголчууд жин тээдэг, зарим нь суурьшан амьдардаг байсан нутаг. Харин 1950 онд 100 мянган хүнтэй болсон бөгөөд байгалийн ховор ашигт малтмал илэрснээс хойш аж үйлдвэрийн хот болж хувирсан юм. Өвөрмонгол , ялангуяа Бугат хот бол байгалийн ховор элементээр баян нутаг. Бугат хотын дэргэд 1950-д онд зөвлөлтийн геологичид асар том төмрийн ордыг илрүүлэн нээж, хайгуулыг нь хийсэн байна. Тэр үеэс өнөөдрийг хүртэл Баотоу бую Бая-Овоогийн төмрийн ордыг ашиглаж байна. Баян-Овоогийн төмрийн ордын төмрийн хүдэрт Газрын ховор элементийн буюу Газрын ховор шорооны элементийн агуулга маш өндөр байдаг онцлогтой. Энэ үүднээс төмрийн хүдэр гэхээс Газрын ховор элементийг нь авч ашигладаг. Хятад нь дэлхийн Газрын ховор элементийн бараг 90 хувийг хангадаг. Түүнээсээ 90 гаруй хувийг нь зөвхөн Баян-Овоогийн ордоос олборлодог. Энэхүү газрын ховор элемент нь ухаалаг гар утаснаас эхлээд электрон машины мотор хийхэд хүртэл ордог. Жишээ нь ухаалаг утасны церий гадаргуу, компьютерийн хард драйвер хийнэ.

Химийн хорт бодисоор дүүрэн хиймэл нуур ийм том талбайг эзэлж байна.
Газрын ховор элемент байгаль орчныг ийнхүү бохирдуулж байгаа ч Хятад хамгийн их орлого оруулдаг салбар. Австралийн Industrial Minerals Company 2016 онд 130 мянган тонн газкрын ховор элемеэт ашиглахаар төлвөлөжээ. Гэвч ийм их хэмжээгээр олборлосны шанд хаа нэг газар 340.000- 420.000 куб метр фторт ус төрөгчийн хүчил, хүхрийн исэл, хүхрийн хүчил бий болно. Мөн 2600 куб метр хүчиллэг хаягдал ус, 1 тонн цацраг идэвхит хаягдал ил гарна гэсэн судалгааг Хятадын ховор элементийн нийгэмлэгээс гаргажээ.
Энэ бүхний эцэст Бугат хотоос 75 милийн зайтай байдаг хиймэл нуур улам томорсоор байх юм. Энд дэлхийн газрын ховор элементийн 90 хувийг олборлодог болхоор түүнийгээ дагаж хог хаягдал нь ч цугларч байна.
Сонирхолтой нь эндээс гарч байгаа элементүүд бүгд илүү дэвшилтэт ухаалаг гар утас, шинэ загварын компьютер гээд “ногоон” технологид ашиглагддаг. Тийм ч учраас шүүмжлэх эсвэл буруутгахад хэцүү болж байгаа юм. Бидэнд илүү нарийн технологи хэрэгтэй байна.

Сэтгэгдэл ( 5 )
өвөрмонголын эрчим хүчний нөөцөөр бүх хятдын 75 хувийг хангадаг цаашлаад уйгар гэж их том баян газар хөндөгдөөгүй байна төвдийг бүр дараа нь ухна ажил их байнаа даа зүй тогтлоороо нанхиадууд гэнэт алга болж сүйрэх нь болоогүй байх шиг байна дэлхий минь энэ хятадуудыг яаж дааж байна даа нэг суниавал ч дээ
Boroo gold n hayagdaliin dalan neg iimerhuu shdee
Gashuun suhaitaar garaad tsaahan tald ni gesen ug shuu dee, tsatsrag idevhit orchin agaaraar tarhaj baigaa, manaihan anhaarch baigaa gej naidaya daa
Хятад бол хагас дутуу юм хийдэг орон. хүмүүс нь хуурмаг. хүнсээрээ дэлхийг айлгадаг тийм л улс шүү дээ. технологи нь ч дээ хөөрхий нэг иймэрхүү
Heden jiliin daraa Ar Mongol maani iim bolchihviidee !