Монголын Бясалгал, Зурхай, Сүнс, Сэтгэл судлалын академийн ерөнхийлөгч, “Монгол Аура төв”-ийн тэргүүн Б.Сарандавааг танихгүй хүн байхгүй. Түүнийг зарим нэг нь “өнөө мөнгө далладаг” гэж ирээд танимхайрах нь олон. Тооны машинаар "үздэг" гэдгээрээ танигдсанн Б.Сарандаваатай ярилцлаа.
-Сайн явж ирэв үү? Таныг олон улсын лекценд уригдаад хилийн чанадад байна гэж сонссон.
-Сайн яваад ирлээ. “Амьдрал ба шинэ шинжлэх ухаан” гэсэн сайхан лекц хийгээд ирлээ. Оросын энергич Кротковын урилгаар явсан. Одоо чинь энергийн шинжлэх ухаан хөгжөөд шинэ, шинэ багаж төхөөрөмжүүд гарч байна. Кротоковын хувьд энергийн хэмжээг тодорхойлдог багажаа бидэнд танилцууллаа.
-Лекцийн үр дүн юу байв?
-Энэ сарын 29, 30-нд энерги судлаач Кротков ирж лекц унших гэж байна. Мөн эмгүйгээр эмчлэх холбооны тэргүүн гэх мэт судалгаа, шинжилгээний ажилтнууд нийлсэн таван хүн ирэх гэж байгаа.
-Байсхийгээд л ийш тийш явлаа гэж дуулддаг. Гадныхан таныг яаж хүлээж авч байна?
-Намайг үнэлэх хүмүүс нь үнэлнэ. Төр засаг маань миний хийсэн бүтээснийг дэмжиж Алтангадас одонгоор шагнасан. Гадныхан бол маш сайхан хүлээж авдаг. Надад яваагүй газар байхгүй. Урилгаар гадны эрдэмтэдтэй хамтарч илтгэл тавьдаг. 2004 онд намайг хамгийн их энергитэй хүнээр тодруулсан. Мөн энергийн их мастер гэсэн цол өгсөн. Одоо Малайзын эмгүйгээр эмчилдэг холбооны дарга нь ирэх гэж байгаа.
-Таныг цахим хуудсанд “Мөрөөдлийн баг”-т элсүүлчихсэн. Тэр байтугаай жүжиг хүртэл тавигдаад байгаа шүү дээ. Та үүнийг яаж хүлээж авдаг вэ?
-Намайг Японд илтгэл тавьчихаад хүрээд ирсэн чинь найман удаа элдэв бусаар доромжилсон байсан. Молор-Эрдэнэ гэж философич, Баасанжав гээд нэг лам нарын долоон найман хүн нийлж худлаа тарни уншдаг, хүмүүсийн сэтгэл үймүүлдэг гээд л элдэв бусаар хэлсэн байсан. Би тухайн үед алийн болгон зүгээр өнгөрөхөв гээд шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэсэн. Сая энэ сарын нэгэнд хурал нь болсон. Сарандаваагийн нэр төрийг сэргээлээ гэсэн байна лээ. Долоо хоногийн дараа шүүхийн шийдвэр нь гарна.
Хошин урлагийнхны хувьд эхлээд жүжигчин Онон мөнгө дуудаж байна гэж нэг шоолсон. Дараа нь "Шинэ-Үе "продакшны Ганбаа нь бас намайг мөнгө дуудаж байгаагаар дүрсэлсэн. "Маск" продакшн тооны машины барьчихаад л бас нэг юм хийсэн байсан. Саяхан “Мөрөөдлийн театр” намайг доромжилсон байнал ээ. Үүнийг нь манай хүү “Ээжээ энэ бол таньд үнэгүй сурталчилгаа хийж өгч байгаа юм, пи-ар гэдэг чинь ийм юм байдаг. Нөхөрсөг шогийн нэг хэлбэр. Харин тэр телевизээр улаан цайм доромжлоод байгаа явдал бол буруу” гэж хэлсэн. Гэхдээ хэн нэгнийг мэдэхгүй байж ингэж доромжилно гэдэг бол том нүгэл. Хүмүүс үйлийн үр ирэхийг мэдэхгүй байна.
Миний эсрэг долоон наймхан хүн байдаг. Тэр байтугай намайг муулах гээд сайт хүртэл нээчихсэн байсан. Гэтэл намайг ойлгодог, намайг юу хийж байгааг мэддэг хүмүүс олон бий. Лекцний тасалбар хоёр гуравхан хоногийн дотор дуусчихдаг. Дахиж намайг доромжлоод байгаа хүмүүстэй орооцолдохгүй. Би заавал бусдад бүтэн харагдах ёстой биш.
-Таныг хүмүүс мөнгө дууддаг Сарандаваа гээд андахгүй сайн мэддэг юм билээ. Хүмүүсийн амьдралд өөрөөр нөлөөлдөг үү?
-Би 33 төрлийн лекц уншдаг. Ганц мөнгө дуудаад байдаггүй. Мөнгөний хувьд бол бас л бидний яриад байгаа шиг энерги агуулдаг. Эзэн нь таалагдахгүй бол мөнгө эзэндээ очдоггүй. Энэ энергийнхээ холбоог авч чадаагүй болохоор ажил үйлс нь бүтэхгүй байдаг. Ухамсар бүгдийг чадна эерэг энерги гээд л 33 төрлийн лекц уншдагаас долоон төрлийн лекц нь мөнгөнийх байдаг. Би 2010 онд мөнгөний "Хүчийг мэдрэхүй" гэдэг лекц уншсан. Хүмүүст их хүрсэн юм шиг байна лээ.
-Хүмүүс сүүлийн үед энерги гэж их ярих болж. Та үүнийг мэргэжлийн түвшинд тайлбарлах байх?
-Яагаад монголчууд эрт дээр үеэс эхлээд 21 төрлийн арга билэг тэмдэгийг хэргэлж ирсэн юм бэ гэдэг ч юм уу аливаагийн шалтгааныг тайлбарлаж өгөөд байгаа хэрэг. Бүх зүйл арга билэгтэй. Монголчууд хоёр шаазан эмээлтэй морь хоймортоо залдаг байсан. Энэ нь хийморийг бэлэгдэж байгаа юм. Бид гадаад, дотоод энергийнхээ эрч хүчийг дотоод сэтгэлийнхээ хүчийг хүлэглэхийг хийморь гээд хэлчихсэн байдаг.
-Мөнгө тогтоох арга байдаг уу?
-Байлгүй яахав. Би энэ тухай ном хүртэл бичсэн байгаа. Уг номонд мөнгийг тогтоох 21 арга билгийн тухай бичсэн. Жишээлбэл хүүхдийг дөнгөж төрөнгүүт эрэгтэй хүүхдийн баруун, эмэгтэй хүүхдийн зүүн буйгуйнд гурван нас хүртэл гурван ширхэг зоосон мөнгийг уядаг байсан. Энэ нь мөнгөний энергийг судас, цусаар нь дамжуулж өөрт нь тогтоодог. Тийм учраас хүсэл бүр нь биелж буйн хишиг нь бүтэн дүүрэн байх болтугай гэж ерөөж энергийг нь дууддаг байсан байгаа юм.
Мөнгийг үрчийлгээд халааслахад хүртэл энерги нь алдагдана. Үүнийг би лекцэн дээр баталж харуулдаг. Мөнгөтэй амьд юм шиг харьцах нь чухал. Хань ижил үр хүүхэдтэйгээ харьцаж байгаа юм шиг л сайхан харьцах хэрэгтэй.
-Лекц уншихаас өөр юу хийж байна?
-Олон ном бичиж оюуны өмчөө хамгаалуулсан байгаа. Би чинь 2004 онд нууц тарнийн аргаар доктор хамгаалсан хүн. Бүх номынхоо патентыг авчихсан байгаа байдал. /хавтас дүүрэн патентын бичиг үзүүлэв/ Энд мөнгөтэй холбоотой олон судалгааны ажил бий. Мөнгөний хүчийг мэдрэхүй, мөнгөний тархи гээд л.
-Мөнгийг дуудчихлаа, одоо яаж хадгалах вэ?
-Бидний биений хоёр хувийг тархи эзэлдэг тиймээс мөнгөнийхөө хоёр хувийг авч үлддэг байх юм бол хэзээ ч мөнгөөр тасрахгүй гэх зэрэг 88 аргыг "Мөнгөний тархи" номдоо бичсэн байдаг. Бид хүссэн зүйлээ бодохгүй бол хоосон байгаад байдаг. Тиймээс таталцлын хуулийн дагуу аливааг хүсэж, бодож өөртөө дуудаг байхад тархинаас цахилгаан соронзон давтамжтой ялгардаг. Хэлбэлзэлтэй, энергитэй долгионууд гарна. Энэ нь таталцлынхаа хуулийн дагуу заавал дуудаж байгаа. Ингэж чадвал бид өөрсдөө мөнгөний тархи болж байгаа юм. Үүнийг эрт үед мэддэг байсан. Гонгор бурхандаа гавлын яс дотор дүүрэн алт эрдэнэс бариулсан нь тархиа ажиллуулсан цагт алт эрдэнэс та нарын гарт гэдгийг хэлж өгөөд байна. Намсрай бурханы гарт эрүү цагаан нигулаа бариулсан байдаг нь хуримтлал бий болгосон цагт л мөнгөтэй байна гэдгийг хэлсэн байх жишээний.
-Таныг сайн ойлгодоггүй хүмүүс өөрийн гэсэн шашинг бий болгоод байна гэж ойлгох нь бий?
-Би лекцдээ аливаа зүйлийн шашин талаас нь, шинжлэх ухаан мөн дорнын, өрнийн гээд олон талаас нь тайлбар хийж судалгааны үндсэн дээр хүмүүст зөвлөгөө өгч байгаа. Тийм учраас л хүмүүс ирээд байгаа юм. Дандаа мөнгө дуудаад байгаа юм биш шүү дээ. Зүгээр л долоон янзын мөнгөний тухай ойлголтыг л зааж өгсөн хэрэг. Намайг тэгэхээр жил болгон нэг юмаа хийгээд байна гэж ойлгоод байгаа байх.
-Таны талаар сөрөг мэдээлэл их гарсан байдаг. Үүнийг яаж хүлээж авч байна вэ?
-Намайг нэг сэтгүүлч саяхан арай дэндүү доромжилсон. “Сарандаваа 3500 малаа цуглуулаад “UB палас”-даа лекцээ хийж байна. 3500 мал нь хоол идэхгүй юмдаа. Өөрсдөө хоолоо олоод идчихдэг өвс ногоо хэрэггүй юм байна. 3500 мал нь өөрснөө орон байртай юм байна” гэж байгаа юм. Намайг л доромжил л доо. Ард түмнийг доромжилж болохгүй шүү дээ. Энэ улсууд чинь юмыг мэдээд ойлгоод л очиж байгаа.
-Энергийн хүчийг яаж ашиглаж болох вэ?
-Хүн яаж амьдрах нь өөрийнх нь сэтгэлээс байдаг. Өөрөө махан биеээ удирдаад л бодлоороо бүгдийг татаж чадвал яаж ч амьдарч чадна. Амьдралаа яаж ч өөрчилсөн тэр хүний дур. Манай нэг ажилтан өглөө утасдаад “багшаа манай гэрт ус алдаад” гэж худлаа ярьж байгаа юм. Мэдээж дууных нь өнгөөр мэдэгдэнэ. “Чи битгий худлаа яриад бай. Ажилдаа хурдан ир" гэж хэлсэн. Гэтэл үдээс хойш 3 цагийн үед үнэхээр л ус алдаж байгаа юм. Муу юм муу юмаа дуудна шүү дээ.
Буянхишгийн даллага хүртэл авч өгдөг. Даллаганы уут хүртэл учиртай. Нөхөр нь гал суудалтай байлаа гэхэд улаанаар хийнэ. Гэрийн эзний мухар тохойн, эмэгтэйнх нь зүүн гарын алганы хэмжээтэй байх жишээтэй. Хүүхдийнхээ энергийг өнгөөр зохицуулж оёх гээд их нарийн.
-Таны Чингэлтэйд байрлалтай шилэн сүм ямар учир утгатай юм бэ?
-21 дарь эхийн бодлын орон түлхүүр гэж бий. Энэ нь 21 циклээр байдаг. Манай Занабазар гэгээн үүний учир шалтгааныг мэдээд 21 тэг аяштай, 21 дүртэй, 21 абшигтай, 21 ааштай эхээр төлөөлүүлсэн байдаг. Бид үүнийг энергийн орон болгож босгосон байгаа. Нэг давхарт орохоор 21 дарь эхийн хот мандал байгаа. Монгол битгий хэл Азид байхгүй сайхан хот мандал бий болгосон. Найм нь арц хүжээ барьчихсан, найм нь дун үлээж, хөгжмөө тоглож байгаа дүр бүхий 16 охин тэнгэр бий. Ингээд хоёр давхартаа гарангуут нар буруу эргэсэн дарь эхийн түлхүүртэй хана бий. Үүгээр түлхүүр түлхэж явснаараа бие хэл сэтгэлээрээ үйлдсэн үйлийн үрээ бодлоороо гаргаж байгаа юм. Энэ хас буруу эргэсэн түлхүүрээр явсан хүн махан бие э удирдаад бүх муу уухайгаасаа салах боломж гэсэн үг. Хүүхдүүд үүнийг нь төөрдөг байшин гээд гүйж алга болчихоод ерөөсөө болдоггүй. Ингээд бодлоо сайхан ариутгасаны дараагаар нар зөв эргээд гурван давхарт гарахаар Нарны бурхан Осоржамаа бурхандаа мөргөж хүслээ шивнээд 21 Дарь эх, 21 ээждээ мөргөж даатгуулдаг. Бүх тайлбар нь шашин, шинжлэх ухаан талаасаа бичээстэй байгаа. Үүнийхээ дараагаар Хүрд маягаар нар зөв эргэж дээш гарахаар огторгйуд гарч байгаа юм. Бид огторгуйн цаглашгүй их энергээр холбогддог. Нарны есөн гариг, од эрхэс, 12 жилийн болор од гээд л энерги авах түвшинд бүгдийг хийсэн. Ингээд эх дэлхийн хэвлийгээс гарангуут 7 метр 77 см Ногоон Дарь эх биднийг угтад сууж байгаа. Мөн 108 шатаар өгсөж уруудаж арван хангал бурхад ,Богд Зонхов гээд бурхадын хотоор дайрч явдаг.
-Та хэдэн ном гаргасан бэ?
-33 төрлийн лекц уншиж үүнийгээ 33 төрлийн ном гаргасан. Мөн орчуулгын 40 гаруй номыг олны хүртээл болгосон байгаа. Англи, япон, хятад, солонгос, орос гээд таван хэлний хэлмэрч бий. Ингээд л зүгээр суудаггүй судалгааны ажил хийсэн. Нас барсан хүн дээр хүртэл судалгаа хийсэн байдаг. Үүгээрээ хүн зүгээр байж байгаад нас бардаггүй. Хүний буяны хэмжээ дуусахаар хорвоогоос явдаг. Яг л тодорхой давтамжтай байдлаар явагддаг юм байна гэдгийг хүртэл олж мэдсэн. Энэ мэтчилэн 11 нарын судалгаа байна.
-Та яаж яваад энэ энергитэй холбогдов?
-Би Дундговьт наймдугаар ангиа төгсөөд л Хөдөө Аж Ахуйн техникумд орсон. Дараагаар нь оройгоор 10 дугаар анги төгсөж Хөдөө аж ахуйн их сургуулийг таваар судлалын ангид орсон. Тэр үеэс л манай багш намайг олж авсан. Манай багш насаараа эхнэр аваагүй, хүүхэдтэй болоогүй хүн. Ингээд л надад нууц тарниа зааж өгсөн. Миний хоёр хүүхдэд хүртэл нэр өгсөн ачтан. Тухайн хүн мэдэрсэн байх. Намайг тарнийн хүчийг цааш нь судлаад мэдрээд, аваад явах чадвартай гэдгийг мэдэрсэн байх. Ингээд л би тарнийн ухааныг судлаад эхэлсэн. Багш маань надад найман тарни өгснийг л ийм болгосон гэж хэлж болно. Тарни гэдэг бол нэг тарнийн нэг үсгийг хэлэх төдийд л хэдэн галавын тамаас аврахын сацуу очир-эрдэнийн лугаа адил хамаг муу муухай юмыг зайлуулж авран нэгүүлсэх увдистай гээд л явсан. Ингэж цааш судлагдаж явсаар сэтгэл судлал, энерги судлал, хүн судлал, од гариг гээд явсан.
-Маш олон энергийн, аурагийн төвүүд байгаад байна. Танай салбарууд уу?
-Манайд салбар гэж байхгүй. Миний нэрийг барьж энд тэнд хүмүүс их явдаг. Өчигдөр л гэхэд Хөвсгөлд таны нэрийг бариад "Монгол аура" төв гээд явж байна гэж л байсан. Бас Завхан аймагт ийм үйлдэл гарсан байсан.
-Тооны машин дээр, бас нэг энергийн багажаар хүмүүсийг үзээд байдаг. Хэрэв тийм багажтай л бол хэн ч хамаагүй үзэж болдог юм уу?
-Хэн ч хамаагүй үзэж болохгүй. Манай багажны хувьд бол дэлхийн хэмжээний патенттай. Монголд манай төвөөс өөр газар эзэмших эрх байхгүй. Хэрэв тэрийг эзэмшиж гэж байгаа хүн бол заавал надаас зөвшөөрөл авах ёстой.
-Энэ том барилга байгууламжийг ямар хөрөнгөөр барив? Танайх улсад татвар төлдөг үү?
- Сая манайд аудитын шалгалт оруулсан. 17 лекцийг маань хүртэл мэдээд санхүүгийн шалгалт орсон. Нийгмийн даатгалд төлөх ёстойгоо л төлдөг. Би олсон мөнгөө энэ 21 дарь эхийн сүмдээ оруулчихсан байгаа. Намайг зээл авсан гэхээр зээлтэй хүн яаж мөнгө дууддаг юм гэдэг. Гэтэл зээл, өр хоёр өөр. Би мөнгө зээлж аваад, ард түмэндээ мэдлэг өгөөд буцаагаад бүтээн байгуулалтандаа оруулж байна гэсэн үг. Одоо ч дарь эхийн сүмийн маань зарим байгуулалт дуусаагүй л байна. Лекц уншсан мөнгө маань ийшээ орж байгаа. Олсон буян хишгээ зөв юманд зарцуулсан болохоор эргээд буян хурж байгаа юм. Тэгэж ярьвал би гадаад тотоод явахдаа бурхан тахилоын юм авчирна уу гэхээс хувцас, чимэг зүүлт авчирдаггүй.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 43 )
ЮУН 7 8 ХАН ХҮН МИНИЙ ЭСРЭГ ГЭЖ БАЛАЙРААД БАЙГАА ЮМ БЭ.БИ Ч ГЭСЭН ЧИНИЙ ЭСРЭГ.
hudulmur hiij l mungu olno ariun chagaan hudulmur hiij zovj olson mungu hool boldog l yumdaa.
хэдэн малынхаа буянд яахав болж байнаа болж байна эгч нь
ene avgaigiin toonii mashin l mongo duudah uu, tegeed oor hun bolohgui. uy, buu tegeerei, nehiig huuraad bgaa um, ooroo l bayjij uz, tegeed yaduust tuslaarai.
Цагдаа ах нар барьж шоронд нь хийгээчээ.Бүр сэтгэл мэдрэлийн өвчтэй юм байна.Эсвэл Шар хадны хурцийн тасаг руу хэвтүүл
Хүмүүс минь Хөдөлмөрлөж мөнгө ол! Энэ авгай мэдлэг нимгэн хүмүүсийг хуурч, залиллан хийхээ хэзээ болих юм? Манай цагдаа ч гэж цагдаа улаан цайм луйвар хийгээд байхад хараад л сууж байдаг!!!
Um hahahaha
Тархиа цэнэглэж ном унш, биеэ хөгжүүлж ажил хий мухар сүсэг хэтэрвэл солиорол төдий хоосон орон зай цаг үеийн сэтгэлзүйг ашиглаж зальтай хүмүүс хүний мөнгийг халааслах юм. Шашин хэрэгтэй ч хэтэрвэл элийрэл ид шидтэй болох шуналаасаа сал авгай минь
Humuusee BiBliin Nomoo unshaa gej helmeer bna! BiBli ni Unen amid buguud burhan eznii amlalt orshij bdag. Burhan eznii ugiig bieluulj, duulgavartai dagasan hund ”Huseed bgaa buh zuiliig” chin uguh bolno. Hussen buhnee avahiin tuluu yu hiih estoi ve gevel??? Tanii itgel baihad l Burhan ezend hangalttai uur yu ch bish!!! Itgeltei baih ni chuhal bas burhan ezentei yrilts Ingesneer tand tasalbar hudaldaj avah hereggui Burhan ezen taniig sonsno. Burhan ezen tand heregtei baigaa tsag ueiig medej bgaa!!! Ter ued Burhan ezen maani uguh bolno!!! Amen ~
hunii zovlongoor jargal hiisen luivarchin avgai .
Muur bagsh, muur avgai
Ternd n ynemsheed tsynh tyriivchee dallaj duudaad bgaa hymyys ih orovdoltei yum daa hoorhii. Manaihnii setgehyi hzee neg gaigyi bolno doo. Shan hodolmorlood olsonoo zov zohistoi zartsuulna uu gehees hen negen mongo duudaj amar hyalbaraar mongo bosgoh gj yavah?!
ard tvmen yaduu bn gedeg iim gahainuudiin zuush boloh yum daa
bolio, yagaad survajlaga hiigeed sonind bicheed reklemdaad baidag um be??? Doktor, Professor, 33 nom bichsen gene uu????
mungu ene huniig taaldag bol bankind urgui l bn bizde...
naymdorj ene 2 yag adilxan yarina shuu dee, neeree l tiim shig sanagdtal yarina daa.
хэдэн малынхаа буянд сайхан амьдарч байнаа гэж
Hol ochij huts
iim balai khumuusiig shar khadnykhan ankhaaraldaa awakh kheregtei
Xuniig balai tenegeer ni bitgii duudaach. Chi sonsoj unshixiig xusexgui bol tegeed l orxichix l doo. Xun xunii bodol uur sh te. Uuriin bodol uurtuu l zuv. Chamaig chirj avaachaad lectend ni suulgaad, bichsen umiig ni unsh geed bgaa bish dee.
Сонин л юм America д ирээд лекц уншиж байсныг мэдэхгvй. Би нилээн мэдээ vздэг хvн дээ сонсоогvй ээ Харин хэдэн Монголчууддаа менге дуудаж егсен байх. Манай найз д менге дургvй юм байлгvй бvр баларсаншт Гэртээ хvнй толгойг малтаж аваад еерийнх нь зураг наасан аратын дэвгэрт vзvvлээд бид нарт сарандаваа гийн менгений даллага гээл инээж байдгийн Зvгээр ажлаа хийгээд менгее зев зохицуулаад явсан нь дээр байхаа
Залилан ч нарийн болж дэ.
iimerhuu ard tumny zovlongoor mungu oldog balai avgaig olny nuden deer BUUDAN horooh yostoi
ene hun ch yah ve huurhii bas l hicheel ene ter zaagaad hudulmurluud baina huue, harin ter turiivchee delgeed hoshuuraad baigaa humuus l bolimoor yum aa
ene balai awgai odo bolimor yuma deihn baychuud hudulmurluj l bayjdag bzde ”