Газар өмчлөлийн бүртгэл 12.00 цагт дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүртгэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу 05 дугаар сарын 15-ны өдөр 12:00 цагт дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.

 Сонгинохайрхан, Шижирийн хөндий                    

Сонгинохайрхан, Шижир уул                                   
Баянзүрх, Улиастайн бага ам                                  
Баянзүрх, Богдын давааны ам                                
Хан-Уул, Улаан овоот                                                 
Хан-Уул, Улаан овоот                                                 
Налайх, Нисэх хотхон                                                
Багануур, Булагтай                                         
Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг    
Багануур, Тариан булаг 2-р хэсэг                            
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                

 
Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top