Богд ууланд гарвал 50-250 мянган төгрөгөөр торгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20-ныг хүртэл Богд уулын дархан цаазат газар аялах, амрах, зугаалахыг хориглосон шийдвэр гаргасан билээ.Учир нь хуурайшилт их байгаатай холбогдуулан Богд ууланд самар түүх, зугаалахыг ийнхүү хориглосон юм. Иймээс хоригийг зөрчсөн иргэдэд торгууль ноогдуулж эхлэжээ. Өөрөөр хэлбэл хориглосон хугацаанд Богд ууланд аялж байгаа иргэдэд 50-250 мянган төгрөгийн торгууль тавьж байгаа аж. Ойн тухайн хуулинд бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нугалсантай хэмжих мөнгөөр торгох заалттай ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
амжих уу? хэхэхэ(202.126.89.199) 2015 оны 05 сарын 15

зайсан, нүхтэд амьдардаг баячуудыг өдөр болгон 250мянгаар торгож чадах уу?тэд чинь богд уулын бүсэд амьдарч дархан цаазтай ууланд амьдарч байгаа улс ш дээ.

0  |  0
Top