“Гол дүр” булангийн энэ удаагийн зочин гүйлтийн спортын мастер Бямбаагийн Буджаргал. Тэрээр өнгөрсөн сард дэлхийн аварга шалгаруулах хэт холын зайн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцоод ирсэн юм. Тодруулбал 779 км замыг 10 хоног гүйж туулжээ. Илүү сонирхолтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг бидний ярилцлагаас уншина уу?
-Хэдийгээр өөрийг тань хүмүүс таних ч манай уншигчдад өөрийгөө албан ёсоор танилцуулахгүй юу?
- Намайг Бямбаагийн Буджаргал гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж өссөн. Дунд сургуулиа төгсөх хүртлээ нутагтаа амьдарсан. Батлан хамгаалахын Их Сургуулийг Төрийн захиргаа, удирдлагын менежер мэргэжил эзэмшин төгссөн. Өөрийн тухай товч танилцуулахад ийм байна.
-Говь нутгийн хүү гэхээр өөрийн тань тэсвэр хатуужил байгаль эхтэй холбоотой юм болов уу гэсэн бодол зурс орж ирж байна л даа?
-Өнгөрсөн жил би дэлхийн аваргын 6 өдрийн тэмцээнд оролцоод ирсэний дараа спорт судлаачид “Чи амжилтаа говь л гэж бодоорой” гэсэн. Үнэхээр чминий төрж өссөн нутаг байгалийн эрс тэс уур амьсгалтай байдаг нь хүнд тэсвэр, тэвчээр аливааг сөрж давах чадварыг суулгадаг м шиг байгаа юм. Тиймдээ ч манай нутгаас тэсвэрийн спортын мастерууд олноороо төрсөн байдаг болов уу.
-Та яагаад уулын болоод гүйлтийн спортыг сонгосон юм бэ?
-Намайг сурагч байхад манай гэр аймгийн төвөөсөө 5 км-ийн зайтай байсан. Энэ нь гүйлтийн спортыг сонгох суурь болж өгсөн гэж боддог. Тиймээс гүйлтийн спортоор хичээллээд 20 гаруй жил болсон байна. Одоо гүйлтийн спортын мастер цолтой. Харин уулын спортын тухайд 2005 онд нутаг нэгт найз МУГТ Өсөхбаяр маань Эвристийн оргилд гарч ирсэний дараа баяр тэмдэглэх маягаар дагаж ууланд авирч байсан. Тэр үеээс уулын спортыг сонирхож эхэлсэн бөгөөд 2011 он хүртэл хичээллээд уулын спортын мастер болж байсан.
-Та зулын 25-ны зул өргөх ёслолыг санаачлан жил бүр зохион байгуулдаг. Яагаад энэ зүйлийг санаачлах болов ?
-Хөдөө эмээ өвөө дээрээ өссөн би зул өргөхийн утга учирыг багаасаа л сайтар ойлгосон байсан. Тодруулбал монголчууд бид өвлийн хоол хүнсээ зулын 25-аас өмнө идэж дуусгаад түүнээс хойш буян үйлддэг уламжлалтай ард түмэн. Гэтэл энэ зүйлийн учрыг нийслэлийнхэн төдийлэн дагаж мөрддөггүй. Тиймээс л монголын ард түмэнд хэрэгтэй, тустай эл үйл явдалыг зохион байгуулж байхаар шийдсэн. Ялангуяа улаанбаатар хотын иргэдэд үүнийг таниулах шаардлага байгаа гэж үзсэн л дээ би.
-Мөн та төрийн соёмбыг монголын ард түмэнд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийсэн. Энэ бол буянтай бөгөөд сайн хэрэг. Гэтэл мөнгө олох гэсэн арга гэж харах нь ч байлаа шүү дээ?
- Би монгол хүнийхээ хувьд шашин, төрийн холбосон хүндэтгэлийг бэлэг тэмдэг нь юу байх вэ гэж бодсон. Гэтэл хамгийн тохиромжтой нь соёмбо байсан. Тиймээс монголчууддаа соёмбоны утга учир бэлэгдлийг ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байлаа. Соёмбоны тухай цуврал баримтат кино хүртэл хийсэн. Мөн “Соёмбо” сан, ТББ хүртэл байгуулсан байдаг.
-Тухайн үедээ та харьцангуй нас залуу байсан. Соёмбыг тэр олон төрөл болоод тоогоор хийж гаргах санхүүгийн бололцоог хэрхэн бүрдүүлж байв ?
- Хүмүүстэй хамтраад мөнгө төгрөгний зээл аваад л хийж байсан. Гэхдээ ер нь хийх хүсэл нь байхад болохгүй, бүтэхгүй ажил гэж байдаггүй.
-Энэ нь таны бизнесийн амжилттай гараа байсан байх, тийм үү?
-Соёмбоноос сүртэй ашиг гараагүй ээ. Зарлагаа нөхөөд л таарч байсан.
-Таныг маш олон ТББ-тай гэдэг. Та яг хэчнээн төрийн бус байгууллагатай юм бэ?
- 2001-2012 оны хооронд буюу амьдралынхаа 10 гаруй жилийг ТББ-ын ажлууд хийж өнгөрүүллээ. Мэдээж хажуугаар нь өөрийн хувийн бизнес болоод гүйлт, ууланд авирах зэргийг орхиогүй. Гэхдээ одоо өөрийн тэргүүлдэг болоод үйл ажиллагаанд нь оролцдог ТББ-ын тоог цөөлж байгаа.
-Яагаад ?
-Олон нийтийн ажил маш их цаг ордог хэрнээ үр дүн багатай ажил байдаг л даа. Заримыг нь үнэхээр ч хийж амжихгүй юм. Ер нь тэгээд олон жижиг сажиг юм хийхээр сүүлдээ залхаж уйддаг юм байна.
- Та Нью Йоркод 779 км гүйчихээд ирлээ. Энэ тухай сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?
-Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн АНУ-ын Нью-Иорк хотноо 4-р сарын 9-19- ний өдрүүдэд болсон. Энэ тэмцээнд дэлхийн 28 орны 84 гүйгчид оролцсон 10 өдөр, шөнө тасралтгүй гүйнэ гэдэг миний хувьд өөрийгөө ялах тэсвэр хатуужлын шалгуур байлаа.
-Жилд ганц болдог дэлхийд алдартай тус тэмцээний шалгуур нь юу байв?
- Энэ тэмцээнд оролцох хүсэлтэй маш олон тамирчид байдаг юм билээ. Гэвч ердөө 84-ийг л оролцуулдаг. Тамирчдад шаардагдах дэд бүтэцийг бодолцож тэр тоог тогтоосон юм шиг байнлээ. Тухайлбал хоол хүнс, эмч эрүүл мэндийн тусламж амрах орчин зэргийг харгалзаж үздэг. Харин 84 тамирчиндаа тавих шалгуурт нь өдөрт 80 км гүйчих боломжтой, өмнө нь 24 цагийн гүйлтэд амжилт гаргасан байх гэх зэрэг хэд хэдэн шалгуурыг тавьдаг юм билээ. Миний хувьд 24 цагийн гүйлтийн монгол улсын 3 удаагийн аварга учраас дээрх болзлыг нь төвөггүй хангасан.
-Таныг хөгшчүүлтэй гүйсэн гэх юм. Тэмцээнд насны ангилал гэж байгаагүй юм уу?
-Энэ тэмцээнд хэтэрхий залуу тамирчныг оролцуулдаггүй юм билээ. Яагаад гэвэл тэд түрүүний миний хэлсэн шалгууруудыг хангаагүй байдаг. Ер нь тэмцээний онцлог нь шинжлэх ухаанаар бол доктор хүмүүс оролцох ёстой байхгүй юу. Миний хувьд докторын зэрэг хамгаалсан мундаг гүйгчидтэй хамт гүйсэндээ баяртай байгаа. Гэхдээ надаас залуу ч хүн байсан.
- 84 тамирчнаас яг хэдэд жагссан юм бэ ?
-Би аравдугаарт орсон. Хэдийгээр дэлхийн аварга хоёр ч хүнийг ардаа орхисон ч энэ бол миний төлөвлөж байснаас хангалтгүй үр дүн юм. Тиймээс дараа дахиад хүч үзнэ гэсэн бодол байгаа.
-Яагаад хүссэн хэмжээндээ гүйж чадсангүй вэ ?
- Бие органезмийн хувьд бага зэрэг хямарсан явдал бий. Тухайлбал хоёр дахь бөөлжиж хэвтсэн. Хэсэг унтаж амраад цааш гүйтэл өвдөг, дэлүүгээр хатгаж байх жишээтэй. Энэ тохиолдлуудад хэсэг амархад л 100-гаад км-р хоцорсан байдаг л даа. Ер нь10 өдрийн турш өдөржин шөнөжин гүйхэд бие организм, сэтгэл санааны хувьд олон л юм болно ш дээ.
-Тэмцээний бэлтгэлийг хаана хэрхэн хангав?
-Амеркийн Лос-Анжлист 1 сар, Денверт 2 сар хийгээд орсон.
-Та гадаадын тэмцээн уралдаанд яваад байдаг. Зардал мөнгөө хэрхэн шийддэг юм бэ?
-Саяны тэмцээн дээр Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар болоод “Сүү” ХХК , нутгийн найзууд дэмжсэн. Мэдээж хувиасаа гаргах тохиолдол ч бий.
- Монголд өмнө нь тасралтгүйгээр 779 км гүйсэн тамирчин байгаа юу ? Эсвэл та анхных нь болж байна уу?
-Тасралгүйгээр нэг удаагийн гүйлтээ тийм зайг туулсан тамирчин байгаагүй. Тиймээс анхных нь би болж байна.
-Тэр нөр их ачааллын дараа дахиад солонгост гүйчихсэн гэх юм?
-Солонгост гүйхэд яг үнэндээ маш хүн байсан. Өмнө нь 10 өдрийн тэмцээнд орчихоод хөлний хөндүүр арилаагүй байсан. Яс янгинаж өвдөөд гүйх нь битгий хэл зүгээр унтаж амархад ч хэцүү байсан. Гэсэн ч орно гээд төлөвлөчихсөн, бүртгүүлчихсэн байсан учраас орсон. Гэхдээ энэ нь хорыг хороор гэдэг шиг өөрийнгөө эмнэх дасгал болж чадсан.
-Та энэ их тэсвэр тэвчээртэй чадвараа ашиглаад өөр аль нэг салбарт амжилт гаргая гэсэн бодол байгаа юу?
-Гүйдлтийн спортоос олж авсан тэсвэр хатуужил, сэтгэлийн хат маань амьдрал дээр олон зүйлд хэрэг болдог л доо. Нөгөө талаараа оюун санааны томоохон дасгал ч болох нь бий. Миний хувьд одоогоор томоохон бизнесүүд эхлүүлчихсэн явж байна. Түүний дотор дэлхийн хэмжээний бизнес ч бий. Дэлхийн хэмжээний мундаг таирчидтай мөр зэрэгцэн гүйж чадаж байгаа юм чинь бизнесийн салбарт тэдэнтэй хойно урдаа ороод явахад болохгүй зүйл үгүй гэж бодсон.
-Та эрдэм мэдлэгийн хувьд өөрийгөө аль түвшиний хүн гэх вэ?
-Сурлацах зүйл маш их байгаа суралцаж ч байна. Шинэ марафонд орох бүртээ суралцаж байдагтай адилхан шинэ ном унших бүртээ л мэдлэг мэдээлэл өөртөө хуримтлуулдаг. Цаашдаа ч илүү их суралцах ёстой гэж өөртөө хэлдэг.
-Ном унших гэснээс та ном бүтээгч шүү дээ. Одоогоор хэчнээн ном биччихээд байна вэ?
-Миний гаргасан гурван ном бий. Харин хүмүүстэй хамтарч гаргасан 10-аад ном, хэвлүүлэх гээд бэлдчихсэн 2 ном байгаа.
-Таныг жиргээний ханхүү гэх нь бий. Цахим ертөнц таны амьдралд ямар байрь суурь эзэлдэг вэ?
- Хүн бүрт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг цахим ертөнц тэгш олгодог гэж боддог. Би тэр л эрхээ эдэлдэг төдий. Түүнээс биш айхтар их цаг зав зарцуулаад л юм болгонд хариу өгөх гээд улайраад суудаггүй.
-Жиргээчид таныг үгээр идсэн маягтай бичих нь олон. Та түүнд хэрхэн ханддаг вэ?
- Жингийн цувуу явж л байна, жингир нохой хуцаж л байг гэдэг дээ. Хуцаж л байх ёстой нохой руу би яагаад чулуу нүүлгэх ёстой гэж. Ер нь тэгээд хэн нэгэн жижиг байсны төлөө би дагаж жижигрэх нь тэнэг биз дээ.
-Уучлаарай, харин ч тоохгүй байх тусмаа Буджаргал өөрийгөө “тэнэг” харагдуулдаг гэх нь бий ?
- Би твитерт улс төрчдөд хаягласан жиргээнүүдийг хэнээс ч ичиж эмээлгүйгээр бичдэг. Үүнд дургүйцсан хүмүүс зохиомолоор хэн нэгнийг хөлсөлж Буджаргал гэдэг хүнийг хараар будах, тэнэг болгож харагдуулах захиалга өгдөг . Яахав тэрийг гүйцэтгэх нь хэн нэгий амьдралаа залгуулах ажил нь болж байгаа бол түүнийгээ хийг л дээ. Нэг ч гэсэн хүн хоолтой, ундтай гэдэс цатгалан байгааг би яагаад эсэргүүцэх ёстой гэж.
-Та жиргээний ханхүү гэдэг нэрэндээ дуртай юу?
- Твитерт заримдаа хаан, ханхүү нь болчихсон явж л байдаг юм. “Мөрөөдлийн засгийн газарт Спорт аялал жуулчлалын сайд болгочихсон ч байх шиг. Бас хөдөөг хөгжүүлэх сайд ч болоод үзчихсэн хүн шүү дээ би чинь. /инээв/ Энэ бүхэнд инээгээд л өнгөрдөг ш дээ.
-Ерөөлөөр болог гээд үү ?
-Үгүй, үгүй.
-Та улс төр хэр сонирхдог юм бэ?
- Би “Зөв хөгжил агуу үндэстэн” гэж ном бичсэн. Үүндээ 21-р зууны монголын улс төр, эдийн засаг бодлого ямар байх ёстой тухай тод тусгасан. Ийм ном бичээд хүмүүст хүргээд явж байгаа минь миний улс төрд оруулж буй хувь нэмэр. Дэндүү тансаг амьдрах хувьтай болоод боломжтой гуравхан сая монголчуудыг минь дэндүү ядуу амьдаруулж байгаа төр засгийнханд бухимдаж явдаг.
-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг мэтгэлцээнд дуудаад байсан. Тэр юу асуудал юу болсон бэ?
-Мэтгэлцээнд дуудсан. Хүлээж аваагүй.
-Уг нь та мэтгэлцээний хүсэлт явуулахдаа Ерөнхийлөгчийг ирнэ л гэж итгэсэн үү ?
-Яахав, яг ч ирнэ гэж хүлээгээгүй л дээ.
-Ирэхгүй нь тодорхой болохоор сенсаци тарихыг зорьжээ дээ?
-Би мэтгэлцээний санал гаргахаасаа өмнө ерөхийлөгчид дөрвөн удаа захиа бичсэн байсан. Улс орныхоо хөгжлийн төлөө санаа зовиносон жирийн монгол иргэн үзэл бодлоо илэрхийлж, улсынхаа ерөнхийлөгчид асуулт илгээх нь тийм буруу зүйл гэж үү. Гэсэн ч нэг ч хариу ирээгүй. Тиймээс ард түмнийхээ нүдэн дээр үзэл бодлоо хуваалцая гэж шийдсэн хэлбэр. Ерөнхийлөгч хэдийгээр наанаа үл тоосон ч цаагуураа хэрэгтэй юм аа авдаг л юм билээ. Бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Мэдээж Буджаргалын захианаас энэ энэ зүйлийг авчихлаа, хийж хэрэгжүүлэхээр боллоо гэж хэлэхгүй. Тэгэх ч шаардлагагүй.
-Тухайлбал ямар санаанууд байсан гэж ?
Олон санаанууд бий. Хүн төрлөгтний хөгжил тэгэж л замнах ёстой байдгаас түүний буруу ч гэж юу байхав.
-Ерөнхийлөгч өөрийн тань санаанаас мөрийн хөтөлбөртөө тусгасан гэлээ. Энэ нь өөрийн тань саналыг хүлээж авсан хэлбэр гэж ойлгон өөрийгөө тоож байв уу?
-Түүнийг миний захиануудын хариу гэж ойлгож байсан. Гэхдээ хэрэгжүүлэлт нь бэлгэдэлийн шинжтэй байсан.
-Хэн дуртай нь ерөхийлөгчийг мэтгэлцээнд дуудах гэлээ гэх шүүмж байдаг?
-Ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээлд явах нь зөв гэж бодож байна. Гол нь мэтгэлцээний үр дүн ард түмэнд тустай байх нь чухал.
-Эцэг эх найз нөхдөөс тань олон зүйл хөөлгүй нэгийг нь сонгоод доривтой амжилт гарга гэж зөвлөх, шүүмжилэхийн голоор өөрт тань үг чулууддаг уу уу?
-Тэр тухай хэлдэг л дээ. Гэхдээ би өөрийнхөөрөө байхыг илүүд үздэг.
-Ойрын хугцаанд орохоор төлөвлөж байгаа тэмцээнүүд бий юу?
Зургаан сар гаргаад монголдоо хэд хэдэн тэмцээнүүдэд оролцоно.
А.Алтантуяа
Сэтгэгдэл ( 1 )
:))