Тавантолгой ХК 16.7 тэрбумын ногдол ашиг тараана

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

"Tаван толгой" ХК компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2014 оны жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээс нэгж хувьцаанд 59 төгрөг буюу нийт 3.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Мөн тус хурлын 07 дугаар тогтоолоор 2013 оны жилийн эцсийн ногдол ашгийг нэгж хувьцаанд 200 төгрөгөөр тооцож нэмж хуваарилахаар шийдвэрлэсэн байна.


Дашрамд дурдахад тус компани 2013 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 766 төгрөг буюу нийт 40.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгож байсан аж.  Ингэснээр "Таван толгой" ХК энэ онд 2013, 2014 оны цэвэр ашгаас нийт 16.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор боллоо.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgonjargal(103.229.123.248) 2015 оны 05 сарын 16

En huvtsag yaj avah yum bol

0  |  0
зочин(182.160.4.172) 2015 оны 05 сарын 16

Бидний нөгөө алдарт хувьцаа мөн үү? Биш үү?

0  |  0
Top