Коммент: Чөлөөт бөхийн холбоо хөлөө жийлцсээр байх уу

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн хүнд жингийн гурван тамирчин, нэг дасгалжуулагчийн хамтаар хуурамч визний асуудалд орооцолдон тэмцээндээ оролцож чадалгүй Дубайд түр саатуулагдаж байгаад буцаж ирсэн билээ. Харин чөлөөтийн эрэгтэй багтаа оноо цуглуулахын тулд дасгалжуулагчид нь барилдаанд оролцож чадаагүй тамирчдынхаа оронд зодоглосон нь иргэдийн талархлыг хүлээж, бас ч зарим талдаа зэмлэлийг хүртээд авсан. Тэгвэл шигшээ багийн эрэгтэй тамирчид эх орондоо ирсний дараа Чөлөөт бөхийн холбоо болон түүний удирдлагуудын талаар мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаж, Чөлөөт бөхийн холбоо болон Асашёорюү Д.Дагвадоржийн эсрэг олон нийтийн санал бодлыг хандуулаад байгаа юм. Харин хараахан эх орондоо ирээгүй байгаа тус холбооны зүгээс одоогоор дээрх асуудлуудаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Гэхдээ олон нийт дээрх асуудлуудаар ямар санаа бодолтой байгааг энэ удаагийн “Коммент” булан та бүхэнд хүргэж байна.

  •  Дасгалжуулагч нь барилдаж байгаа нь чөлөөт бөхийн холбоо дампуурч байгаагийн илрэл.

Өдрийн сонин 2015.05.10

  • Азийн том тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн явж байсан тамирчид Дубайн нисэх онгоцны буудлын саатуулах байранд гэмт хэрэгтнүүд адилбүрзийгээд зогсч байгаа зураг цахим ертөнцөөр тархав. Монгол Улсын нэр төрийг өргөх гэж явсан тэд өргөх нь байтугай тив дэлхийд улсынхаа нэрийг унагаж байгаад ирлээ. Улсыг маань ингэж дэлхийн хэмжээнд гутаасан МЧБХ-нд ямар арга хэмжээ авах вэ. Бид тэднийг мандуулж ирлээ гэж шагнадаг, үүн шигээ хариуцлага тооцож, арга хэмжээ авахад буруушаах хүн байхгүй л болов уу.

Өдрийн сонин 2015.05.10

  • Барилдах тамирчин байхгүй болохоор хэдийнэ тамирчны замналаа дуусгаад дасгалжуулагч хийж байсан хүмүүсийг барилдуулна гэдэг манай улсыг олигтой тамирчингүй, аргаа барсан мэт л гадныханд ойлгуулчихав. Хэн тэднийг Монгол Улсын нэрийн өмнөөс босч, тусгаар тогтносон бүрэн эрхт улсыг түмний өмнө шившиглэ гэсэн юм бэ.

Өдрийн сонин 2015.05.10

  • Д.Дагвадорж “Тамирчдаа Бээжин рүү будаачихлаа. Кувейтын ЭСЯ-ныхандаа баярлалаа” гэж твиттертээ бичиж олны талархалыг хүлээж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ яг тэр үед манай тамирчид багшийнхаа хамтаар харийн нутагт хуурамч визтэй хэмээн чичлэгдэн хоригдож, хүйтэн шалан дээр хэвтэж байсан байна. Юуны учир ийнхүү худал мэдээлэл түгээж, олны тархийг угааж байсан нь ч үнэхээр хачирхалтай.

24tsag.mn 2014.05.11

 24tsag.mn 2014.05.11

24tsag.mn 2014.05.11

  •  Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Болд: -Л.Чинбат, Асашёорюү Д.Дагвадорж түүчээлэн яваагийн буянд чөлөөт бөх сэргэж түүхэнд байгаагүй амжилтуудыг гаргаж ирсэн.
  •  Дасгалжуулагч нар гэж тусдаа, холбоо гэж тусдаа, спорт хороо гэж тусдаа юмуу ... бүр ойлгохоо больлоо Чөлөөт бөх

Аанхаа ‏@Aanxaa  May 13

  •  Цирк гэж дэлхийд монголын гэж гайхагдсан сайхан газар байлаа. Одоо юу болсныг хар. Энэ тэнэг гэр бүл сүйрүүлсэн дээ. Одоо Монголын чөлөөт бөх?

White Falcon ‏@Tsagaanshonkhor  May 13

  •  Энэ чөлөөт бөхийн холбоог сагсан бөмбөгийн холбоо шиг 2 болгоод хооронд нь өрсөлдүүлээд явуул таарна. Хөгийн хэрүүлтэй газар

үнэн ‏@ist111110  May 13

  •  Чөлөөт бөхийн холбоо тамирчдын хуурамч ВИЗийг хаана хэнээр даруулав. Хуурамч ВИЗний наймаа явж байгаа юм биш биз.

Batsaikhan B ‏@BatsaikhanBSU  May 12

  •  Чөлөөт бөхийн холбоог Дагвадорж ёстой самарцан юм байна, балай эр юм. Тамирчид, дасгалуулагчид нь түүнд их гомдож бна

хоточ банхар ‏@hotochbanhar  May 12

  •  Чөлөөт бөхийн холбоо гайгүй ажиллаад хэдэн бөх маань сайн барилдаад эхэллээ гэж бодож байсан чинь авах юмгүй новшнууд байсан бололтой.

Batsaikhan B ‏@BatsaikhanBSU  May 10

  •  Монголын Чөлөөт бөхийн холбоо нэг бус удаа алдаа гаргаж тамирчдаа золиослож байгаа

Д.Уртнасан ‏@urtnasand  May 10

  •  Үндэсний бөхийн, Чөлөөт бөхийн холбоо, Ардчилсан нам гэх мэт байгууллагуудад нэг ижил шинж байна. Дотроо хагарч бутарч, нэгнээ муулсан people. :ъ

Mr. Citizen ‏@NinjbatL  May 10

  • Чөлөөт бөхийн холбоо болохоо байж дээ.Даравч далдайна гэдэг шиг болох бололтой. Асуудал нь яаж дуусах юм бол бас нэг ТТ шиг юм болох нуу

ganaa ‏@tuuhch  May 10

  • Дагвадорж хоосон цээжээ дэлдэхээ больмоор юм, чадахгүй бол тэр чаддаг хүнд нь холбоог нь өгчихмөөр юмдаа, наанатай цаанатай баймаар байгаа ш дээ.

Монгол овогт ‏@bayanmunkh6  May 10Mongolia

  •  Чөлөөтийн хамгийн хүнд үе 90 ээд оныг Цогтбаяр тэргүүтэй цөөхөн хэдэн хүн залгуулж Пүрэвбаатар 2000 оны сэргэлтийг эхлүүлсэн гэж боддог.

Баттулга ‏@battulgaEnkh  May 10

  •  Дагвадорж бусдыг үзэл бодлоо илэрхийлсний төлөө солиотоор нь дуудах эрхгүй. Эсвэл бөх болохоор тэгж болдог юм уу

Bayaraaa ‏@Bayaraa1  May 2

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tog(76.218.69.21) 2015 оны 05 сарын 30

Dagvadorjiin hajuud tsogtbayr purevbaatar 2 chin delhiid mongoliin neriig ih sport oor taniulsan humuus dee.dagvaa yahav boh l biz.sagsuurch baij oichih vii dee

0  |  0
Ggggg(103.229.122.221) 2015 оны 05 сарын 27

Er n huniihee huvid ih erelhuu deerelhuu hunshuudee. Ter humuusiin helj yarij bgaa ortoi l bgaa bolovuudaa. P... gahai, nohoi gej duudah bol enuuhenddee. Uneheer buduuleg hun.

0  |  0
tur(112.72.13.110) 2015 оны 05 сарын 18

Chuluut buhiin holboogoo er ni tsirkee ch ene balai Davagdorj gedeg balai ergvi nuhuruus salgaj av. Yu ch bolgoj medne.

0  |  0
оргил(103.229.122.100) 2015 оны 05 сарын 17

Цирк ,чөлөөт бөхийн холбоо 2 р дагвадоржийн самраа дуусаасай даа. Энэ сайхан орондоо нэмэр болохоо байг ядаж гай болохгүй байвал тэр нь чамд ГАВЪЯА шүү

0  |  0
davaa(103.229.122.236) 2015 оны 05 сарын 15

Medehgui ym frusumed uuruu yu bol suhbat l turhirch baigaa baih tsaan ni bas hun bii gehdee ene bol bodol gehdee beltgel hangagch baihgui hund jingiin buhcuud maani uneheer amjilt gargahgui bna shuu dee demii zardal mungu ureed baigaag bi ch ta ch bas harj bna uzlee shuu dee

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 05 сарын 15

dabagdorj odoo bolio onigoo Mongoliin tsirk delxiid aldartai baican bol odoo tsirk baidag umu buu med bolchixood baigaatai adil choloot boxiin xolboog amaar ni shoroo umxuulex um baina l daa cholootiixon dotor xolboogoo abaad ybchixaar xun zon doo bi daaxgui noxoi buluu xuraana gej uv baican um

0  |  0
Top