Дуучин Б.Болдбаатар уул уурхайн салбарт хөл тавьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

“Хайр буруугүй”, “Нутгаа санасан сэтгэл” зэрэг цөөнгүй дуугаар олны танил болсон дуучин Б.Болдбаатар сүүлийн хоёр жил уран бүтээлээс хөндийрч, сураг ажиггүй явах боллоо. Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиож, хуримаа хийснээсээ хойш олны анхаарлын төвөөс холдсон. Тэгвэл дуучин залуу ажлаа сольж уул уурхайн салбарт хүч үзэх болжээ. Б.Болдбаатар нэгэн уул уурхайн группын дэд захирлаар ажиллаж байгаа юм байна.

Ер нь манай дуучид дуулахын хажуугаар томоохон компаниудад менежер, олон нийтийн харилцааны ажилтан болох нь элбэг байдаг. Дуучин Б.Болдбаатар ч энэ замаар явж байгаа бололтой. Гэхдээ ганц, хоёр жилийн дотор группын дэд захирал болно гэдэг бас гэж сэргэлэн, чадвартайгийн илрэл биз. 

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Temple (1.180.221.114) 2015 оны 06 сарын 08

Za zaigaa Mia duuchin

0  |  0
ЭМЧ(124.158.76.29) 2015 оны 05 сарын 20

БАЗАРСАДЫН БОЛДБААТАРЫН ДУУЛСАН ДУУНУУДЫГ СОНСОХ ДУРТАЙ. Б.БОЛДБААТАРЫН CD БАЙДАГ УУ

0  |  0
Temvvjin(103.229.123.143) 2015 оны 05 сарын 19

Duu ni vnheer goe uran bvteelden ondor amjilt hvsei

0  |  0
Top