Йоко Оно Хиллари Клинтонтой хайр сэтгэлийн холбоотой байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 15

Йоко Оно саяхан Лос-Анжелесийн орчин үеийн урлагийн музейд цайны хэрэгслийн цуглуулгаа үзүүлж сонирхуулахаар хүрэлцэн иржээ. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид дуучин, зураач, ЛГБТ идэвхтэн түүнээс Хиллари Клинтоныг ирэх жилд болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэр давхих талаар асуужээ.

Тэгтэл “Битлз” хамтлагийн ахлагчийн бэлэвсэн эхнэр Оно “Жон Леннон бид хоёр хамт амьдарч байх үед буюу 1970-аад оны эхээр бид Нью-Йоркийн Манхэттенд хэд хэдэн удаа уулзаж байсан. Тухайн үед Хиллари Йелийн их сургуульд сурдаг байлаа. Харин бид зөвхөн танилаар зогсохгүй хайр дурлалын халуухан харилцаатай байсан. Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй. Би түүнд амжилт хүсч байна” гэжээ.

Йоко Оногийн хувьд гурав гэрлэлтийнхээ дунд эмэгтэйчүүдтэй холбоотой байсан гэдэг нь нууц биш. Гэхдээ түүний нэг амраг нь Хиллари Клинтон байсан гэхэд итгэмээргүй. Ер нь АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоныг бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай тухай цуу яриа аль эртнээс гарч байсан юм. Билл, Хиллари Клинтон нар зөвхөн бие биенээ хүндэлж, улстөрийн ашиг сонирхлын үүднээс хамтран амьдардаг гэлцдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top