Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр орой ирлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр орой 22 цагт  "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардлаа.

Тэрээр энэ сарын 16-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэлцээ хийнэ, мөн Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт бараалхаж, өнөөдөр  УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top