XX зууны дэлхийн шилдэг дуунуудаас

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 17

XX зууны дэлхийн шилдэг дуунуудаас амралтын өдрийн хачир болгон Та бүхэнд хүргэж байна.

«Hotel California»  

Манай уншигчдын сайн мэдэх «Hotel California»  дуугаар  анх 1976 онд  “Eagles” хамтлаг сингл альбом гаргаж байв.  Зарим нэгний  яриагаар бол энэ дууг  тухайн цаг үеийн хамгийн алдартай  кантри рок дуучин Грем Парсонсын /жинхэнэ нэр нь Сесил Коннор/ дурсгалд зориулсан гэгддэг. Тэрбээр  Калифорнии хотын зүүн  өмнөд районд  байх нэгэн зочид буудалд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 1973оны есдүгээр сард нас барсан аж.

“Hotel California” 1978 онд   тухайн жилийн хамгийн шилдэг дуугаар шалгарч “Грэмм”-ийн шагнал  хүртэж байв. Rolling Stone сэтгүүлийн гаргасан судалгаагаар  “Hotel California” ХХ зуунд зохиогдсон дэлхийн шилдэг дууны нэг бөгөөд бүх цаг үеийн хамгийн  шилдэг  500 дууны 49 дүгээр байранд эрэмбэлэгдэж байв.  Энэ дууны гитарын найруулга тоглолтыг дуунаасаа дутахгүй гайхамшигтай хэмээн тодлотгох нь бий.  

The House of the Rising Sun

Их Британийн  “The Animals” хамтлагийн дуулсан  “The House of the Rising Sun”  дууны үйл явдлын өрнөл нь  Шинэ Орлеан хотын нэгэн орон байрны амьдралын тухай өгүүлэмж юм. Энэ дуу Rolling Stone-ийн шалгуураар дэлхийн шилдэг 500-д багтсан бөгөөд  1964 онд анх дуулагдсан даруйдаа  Их Британи болон АНУ-ын  хит парадыг тэргүүлж байв.

Энэ аялгууг америкийн ардын аялгуу, тууль гэж нэрлэх нь ч бий.

«I Just Called to Say I Love You»

Стив Уандер энэ дууг дуулж 1984 онд  АНУ,  Их Британи  болон дэлхийн бусад олон орны  хөгжмийн “Оскар”-ыг хүртэж байв.  Энэ дуу мөн онд гарсан “The Woman in Red” киноны  гол сэдэв болж байснаас гадна  АНУ-ын Billboard Hot 100-г  гурван долоо хоногийн турш тэргүүлж байжээ.  Энэ дуу, дуучин  хоёрыг бие биедээ нэр хүндийн титэм өмсгөсөн хэмээн тодотгох нь буй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(202.126.89.176) 2015 оны 05 сарын 17

Цагийг эзэлсэн сайхан дуунууд. Баярлалаа

0  |  0
Top