Нарендра Моди: Энэтхэгийн эдийн засаг нэмэгдэх нь Монголд ач тусаа өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсонтой холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр  12.00 цагт эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн хамт Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд босч хүндэтгэлээ. Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар байлцав.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, зочид, төлөөлөгчид босч хүндэтгэв.

УИХ-ын  хүндэтгэлийн чуулганд   Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч  Нарендра Моди УИХ-ын чуулганд  үг хэллээ.   

Тэрбээр хэлсэн үгэндээ: “Тавин  жилийн тэртээ Монгол Улсыг НҮБ-ын гишүүн орноор элсэх гэж байхад бид тууштай дэмжсэн билээ. Хоёр улсын  хүн хоорондын харилцаа эрчимтэй  байсан ч эдийн засгийн харилцаа  тийм ч  сайн байсангүй. Гэхдээ бидэнд боломж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна.   Жил хүрэхгүйн хугацаанд манай эдийн  засгийн өсөлт  7.5 хувьд хүрлээ.  Дэлхийн эдийн засаг сул байгаа үед хөдөлгөөнд оруулах шинэ эрч хүч болно гэж дэлхийн улс орнууд нэгэн дуугаар хэлж байна.  Энэтхэгийн эдийн засаг нэмэгдэх нь  Монголд ач тусаа өгнө. Хэдийгээр бидэнд орон зай ойлголцлын саад байдаг ч Монгол Улсын  газарзүйн байршил түншээ сонгох эрх чөлөөнд нь саад болж чадахгүй” хэмээн онцолжээ:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Suh(76.218.69.21) 2015 оны 05 сарын 18

Eedee terbum dollar tuslaj ogdog zovdovuu buruutvuu.naaduul chin idehgui um baihgui uls shuu dee.saihan shaaj baigaad eronhiilogch e said geed iddeggui hulgaich barag baihgui dee.zam idne tender shaana.idehgui um baihgui.har lalaruud bgaa um.mondi

0  |  0
Top