Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

11:00 цагт: "1000 ИНЖЕНЕР" төслийн хүрээнд Япон улсад инженерийн чиглэлээр суралцахаар шалгалт өгч тэнцсэн оюутнуудад БСШУ-ны сайд Л.Гантөмөр батламж гардуулна. Энэ үеэр хэзээ, хичнээн хүүхдүүд бүртгүүлээд, ямар шалгуур тавиад одоо хэдэн хүнийг Японд сургахаар болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

11:30 цагт: “Авьяаслаг Азичууд” шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийн залуусыг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзан баяр хүргэнэ.

Монголын Залуучуудын Холбоо Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассемблей Монголд анх удаа "Нэг Ази 2015": Тогтвортой хөгжлийн зорилтод Залуучуудын оролцоо сэдвийн дор өнөөдөр нээлтээ хийнэ. Чуулганы энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

13.00 цагт: Хангарьд ордны 14 давхарт “Өрхийн анагаах ухааны тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

08:30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болно. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулна.

МҮЭ-ийн холбоо нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Нийгмийн хамгааллын асуудлаар семинар МҮЭ-ийн холбооны хурлын зааланд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top