Нийслэлийн хэмжээнд 150,753 хүүхдийг Улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтанд хамруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

лаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн үер  нийслэлийн хэмжээнд 150,753 хүүхдийг  улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд  хамруулна.

Дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд  дархлаажуулалтын 131 байнгын цэг,  цэцэрлэгүүдээр  326  түр цэг, хүрч үйлчилэхэд бэрхшээлтэй  хүүхдүүдэд  106  явуулын цэгээр нэмэлт дархлаажуулалтыг  хийж, витамин А уулгана.

Тухайлбал:

  • Баянгол дүүрэгт  байнгын 23 цэг, түр 25 цэг, явуулын 7 цэг, 
  • Баянзүрх дүүрэгт  байнгын 28 цэг, түр 75 цэг, явуулын  27 цэг, 
  • Багануур дүүрэгт  байнгын 5 цэг, түр 6 цэг, явуулын 4 цэг,  
  • Багахангай дүүрэгт  байнгын 1 цэг, түр 1 цэг, явуулын  1 цэг,  
  • Чингэлтэй дүүрэгт  байнгын 19 цэг, түр 35 цэг, явуулын 5 цэг,  
  • Налайх дүүрэг  байнгын  7 цэг,  явуулын 3 цэг,  
  • Сонгинохайрхан дүүрэгт  байнгын  11 цэг, түр 56 цэг, явуулын 41 цэг , 
  • Сүхбаатар дүүрэгт  байнгын 21 цэг, түр 65 цэг, явуулын 3 цэг,  
  • Хан-Уул дүүрэгт  байнгын 16 цэг, түр 63 цэг, явуулын 15 цэг тус тус ажиллаж байна.
   
   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top