Туяа эмчилгээний аппарат бэлэглэв

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж болгон туяа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Энэтхэгийн мэргэжилтнүүд ХСҮТ-д ирж аппаратыг суурилуулан манай мэргэжилтнүүдэд сургалт явуулж, ирэх есдүгээр сард бүрэн ашиглалтад оруулах аж.

Тус төвд өдөрт туяа эмчилгээнд 60-70 хүн ордог бөгөөд дээрх аппаратыг суурилуулснаар туяа эмчилгээний кабинетын хүчин чадал хоёр дахин нэмэгдэх аж. Туяа эмчилгээний хоёр хэмжээст “IMAGIN” симулятор аппаратыг эмчилгээнд нэвтрүүлснээр хорт хавдрын туяа эмчилгээний төлөвлөлтийн хүртээмж нэмэгдэхээс гадна, хөнгөвчлөх туяа эмчилгээг богино хугацаанд өвчтөнд хүргэх боломжтой болох зэрэг олон давуу талтай. Мөн “Бабатрон–II” аппаратыг суурилуулснаар хорт хавдартай хүмүүст үзүүлэх туяа эмчилгээний хүртээмж сайжрах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top