”Хөсөгтөн” хамтлагийн отгон гишүүн СТА цол тэмдэгээр энгэрээ мялаалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

"Asia’s Got Talent" шоунд амжилттай оролцож хоёрдугаар байр эзэлснээр Монголынхоо соёлыг Ази тивд түгээн дэлгэрүүлсэн “Хөсөгтөн” хамтлагийнхан эх орондоо ирсэн даруйдаа тун ч завгүй байгаа. Тэгвэл өнөөдөр тэднийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр хүлээн авч уулзан баяр хүргэж, дурсгалын зүйлс гардууллаа. Мөн тус хамтлагийн хамгийн отгон гишүүн болох Х.Уламбаярыг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнажээ.

"Хөсөгтөн" хамтлагийнхны хувьд этник баллад чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд "Asia’s Got Talent" шоунд хамгийн шилдэг бүтээлүүдээ толилуулсан ажээ. 

“Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд “Ардын урлагийг саяхан болтол насны хязгаартай үздэг байлаа. Сүүлийн 5-6 жил үзэгчид, сонсогчдын нас залуужиж байгаа. Дээрээс нь рок, поп нийтийн дуу гэдэг байсан бол ардын дуу сонсох үзэгчдийн хандлага ихсэж байгаа” гэж онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top