Уншигчаас ирсэн сэтгэл эмзэглэм захидал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

Сайн байцгаана уу? Захидлыг минь уншиж буй та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Би өөрийнхөө амьдралын туршлага болон сэтгэлдээ тээж явдаг зүйлээ залуустайгаа хуваалцах гэсэн юм. Миний хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл бол Ажилгүйдэл! Хийх зүйлгүй хүн л хэрэг төвөгт орооцолдож, хэрүүл зодоон хийж, аяга тагш нийлүүлэн архи дарс сөгнөж явна шүү дээ!   

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэгчээр онц ноцтой гэмт хэргийн дийлэнх нь архинаас улбаатай байдаг. Миний ажигласнаар амьдралын зорилго, ажлын идэвхигүй хүмүүс л хамгийн ихээр архинд донтож байгаа юм шиг.

Өндөр хөгжилтэй улс орнуудад сайхан амьдрал, сайн нэрийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөж, залуус нь өрсөлдөөн дунд  амьдардаг. Харин манайд ажил хайсан ЗАЛУУС, ажилчин олдохгүй АЛБАН ГАЗАР! Жил бүр зах зээлд  15000 төгсөгч гардаг ч ердөө 30 хувь нь ажилд ордог. Мөнгөөр диплом авч, өнгөөр ажил хайсаар...Цагаан цамцтай гудамж метрлэгчид өдөр ирэх тусам нэмэгдсээр...Бакалаврын зэрэг үнэгүйдэж, багаар бодоход 2 дээд сургууль төгсөж байж оффис менежерхэн төдий! Овоо орлоготой болсон хэд нь ажилдаа ИДЭВХИГҮЙ, авсан цалиндаа УРАМГҮЙ . Гэтэл миний ажигласнаар манайд  тогооч, цахилгаанчин, слесарийн ажлын байр маш их бөгөөд цалин  өндөр хэдий ч ажиллах хүч олдохгүй байна.

Хангамж сайтай болохоор төрийн албанд орно гээд л хахууль өгч, Ирээдүйтэй гээд л танил талаараа яриулж том байгууллагат шигдэнэ. Бид хэн нэгний гарыг харалгүйгээр яагаад өөрсдийн хөдөлмөрөөр ирээдүйгээ бүтээж, хангалттай хэрэгцээг бий болгож болохгүй гэж?

Ажил олдохгүй байна гэж бүү шантар, эхний жижиг хаалга хаагдсан ч дараагийн том хаалга нээгдэж байдаг юм! Ажилд орох маш олон боломжууд байна. Манай улсад маш олон хөдөлмөрийн биржүүд үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн job.zindaa.mn гэх ажил хайгчдад зориулсан үнэ төлбөргүй ажлын зарын сайт байна. Миний олж харснаар тэр сайт дээр гүйцэтгэх захирлаас эхлээд үйлчлэгчийн ажлын байр хүртэлх төрөл бүрийн зар байдаг юм билээ.  Эцэст нь хэлэхэд ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй юм. Ажиллаад л байвал амьдраал байна шүү дээ залуусаа! Орчин цагийн хөрөнгөтний нийгэмд хэн өрсөж СЭТГЭНЭ, тэр түрүүлж ХӨГЖИНӨ. Амжилт хүсье залуусаа!

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(150.129.141.130) 2015 оны 05 сарын 19

Сайтаа сурталчлаад байгаа юмуу, хаашаа юм.

0  |  0
А(202.5.206.3) 2015 оны 05 сарын 18

Энэ үнэн шүү. ажилгүйдэл - залхуурал - ядуурал - үл хөгжихүй -

0  |  0
Top