Төрийн хүндэтгэлийн концертыг гадаа талбайд зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөр болж, Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа. Тэгвэл тус төлөвлөгөөний дагуу Төрийн хүндэтгэлийн концертыг анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн долдугаар сарын 4-15-ны өдрүүдэд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар болсон байна.  Мөн Хүй долоон худагт “Адуучин” наадам болох аж.

Соёл урлагийн салбар хороо болон Үндэсний бөх, морь, сур, шагайн салбар хорооноос зохион байгуулж буй ажил, арга хэмжээг дэмжиж, салбар хорооны ажлаа уялдуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга У.Хүрэлсүх салбар хорооны дарга нарт үүрэг болголоо. Мөн тэрбээр ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор салбар хороод тус бүр төлөвлөсөн ажлаа чанартай  гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг  хангаж ажиллахыг анхааруулав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(71.218.16.26) 2015 оны 05 сарын 20

tarhi n ajillahaa bolichihson um boov n ajillaad baih um

0  |  0
irgen(71.218.16.26) 2015 оны 05 сарын 20

orosiin yalaltiin bayariig dyyraij baigaa um biz dee,uursdoo tolgoigoo ajillyylaach dandaa hyylbarlah um icheech

0  |  0
зочин(103.26.193.50) 2015 оны 05 сарын 19

Төрийн наадмыг АН-ын баяр болгодог Сосорбарам гэдэг тэнэгийг холхон байлгаарай, наадмын арга хэмжээнээс,

0  |  0
Top