Налайх хотын захирагчид нэр дэвшигчдийг маргаашнаас бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ 19-25-ны өдрүүдэд бүртгэх гэнэ. Нэр дэвшигчийг нэгдсэн хороо бүртгэж, үнэмлэх олгох бөгөөд бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаж, бүртгэх юм байна. Ингээд бүртгэснээс хойш гурав хоногийн дотор оршин суугчдад мэдэгдэж, Захирагчийг сонгон шалгаруулах өдрийг тусгайлан товлох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top