Машин ачсан хураамжийг нэмнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 18

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталснаар одоогоор нэгдүгээр эгнээнд автомашинаа байрлуулж улмаар ачуулсан жолооч нарыг 55 мянган төгрөгөөр торгож байгаа. Тэгвэл энэхүү журмыг шинэчлэн баталж, торгуулийн хэмжээг нэмэхээр болжээ. 

Тодруулбал, жижиг оврын автомашиныг 60, жийпийг 70, том оврын автомашиныг 110 мянган төгрөгөөр торгох саналыг гаргаад байгааа аж.  Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоожийн мэдээлж буйгаар дээрх торгуулийн хэмжээнд ажилтнуудын цалин хөлс, чирэх машины элэгдэл хорогдол, 25-30 километр чирэх машины шатахууны болон зогсоолын төлбөр зэрэг төлбөрүүд багтаж байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар 14 аж ахуйн нэгж машин ачиж журамлах үйлчилгээ үзүүлж байгаа. Үүний 13 нь хувийн хэвшлийнхэн. Эдгээр ашгийн төлөө зүтгэгчид худалдааны төв, хөл хөдөлгөөн ихтэй газраар машин ачих гээд эргэлдэж байдаг гэдгийг албаныхан анхааруулсан байна. 

Харин журмыг шинэчлэгчид машин ачих байршил өөрчлөгдсөн. Гүүрэн дээр, дор, уулзвар гарцын ойролцоо, төмөр замын гарам дээр, явган хүний гарц зэрэг машинаа байрлуулсан бол ачина.  Түүнээс бусад газар машинаа тавьсан тохиолдолд ачина гэж айх хэрэггүй гэж байгаа. Тэгвэл бас согтуурсан, хэт ядарсан байвал машиныг нь ачина гэсэн утгагүй заалтыг машин журамлаж ачих журамд оруулж байгаа юм байна. 

Энэхүү журмын өөрчлөлтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчдийн өнөөдөр /05.18/-ийн хуралдаанаар хэлэлцэж төслийг батлахаа түр хойшлууллаа. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэнэг мал(103.229.120.126) 2015 оны 05 сарын 19

зэвгээ чи бас мөнгөнөөс нь хамааралтай амьдардаг бололтой хөөрхий гэж ёстой арчаагүй зэв байна даа тэнэг мал

0  |  0
Зэвгээ(202.179.15.193) 2015 оны 05 сарын 19

Өө наад зөрчил гаргаад машинаа ачуулаад байгаа юмнууд чинь мөнгө нь сагсан хогнууд байгаа юм, үнийг нь нэмэх нь зүйтэй, эксэл ачигдаад явж байгаа харсан хүн байхгүй ш дээ, наад хулгайчуудынхаа машиныг ач үнээ нэм

0  |  0
ard tvmen(103.229.122.20) 2015 оны 05 сарын 18

Hugiin har nownuud mini haana 25-30 km mashin chirch ywaad bgaan icheesei hudal ch nowshnuud

0  |  0
zochin(202.70.34.114) 2015 оны 05 сарын 18

ene hunii huviin omchid halddag hulgaich nar bas tedniig geree hiih nereer demjideg avilagchin hurandaa jargajsaihan(ub z tz gazriin darga) nariig ATG shalgaval taarna.

0  |  0
5(103.229.120.114) 2015 оны 05 сарын 18

БИТГИЙ ХУЦАЦГАА ЗОГСООЛ БҮРИЙГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОЧООД ТА НАР ЮУ ЮМ ҮНЭН БИЗДЭЭ ДАРГА САЙД НАРЫН ТЭРГИЙГ АЧИГДАХГҮЙ БАЙЖ ЗҮГЭЭР Л АМЬДРАЛАА АРАЙ ХИЙЖ АВЧ ЯВАА ЭНГИЙН ИРГЭДИЙНХЭЭ ХЭТЭВЧ РҮҮ ҮРГЭЛЖ ГАР ШААНА ТӨРИЙН ХУВЦАС ӨМСӨЖ ТӨРИЙН НЭР БАРЬСАН АРЧААГҮЙ ХУЛГАЙЧИД ТА НАР ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ ГАДААД ОРОНД БОЛ ШУДРАГА ӨӨР ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ ЮМ АЛХАМ ТУТАМД ИРГЭДЭЭ БОДСОН ТЭГШ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛДЭГ ХАРИН МАНАЙД БОЛ ӨӨРСДӨӨ ДУНДААС НЬ ХУЛГАЙЛДАГ ЛУЙВАРИЙН ШИНЖТЭЙ МАФФ АЖИЛЛАГАА ЯВАГДДАГ ОДОО БОЛЬ ТЭХҮҮ ГҮЙЯ ХАНГАЛТТАЙ БАЯЖЛАА Ш ТЭЭ ТА НАР

0  |  0
2.(103.229.120.114) 2015 оны 05 сарын 18

САЙД НАРЫН ТЭРГИЙГ АЧИГДАХГҮЙ БАЙЖ ЗҮГЭЭР Л АМЬДРАЛАА АРАЙ ХИЙЖ АВЧ ЯВАА ЭНГИЙН ИРГЭДИЙНХЭЭ ХЭТЭВЧ РҮҮ ҮРГЭЛЖ ГАР ШААНА ТӨРИЙН ХУВЦАС ӨМСӨЖ ТӨРИЙН НЭР БАРЬСАН АРЧААГҮЙ ХУЛГАЙЧИД ТА НАР ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ ГАДААД ОРОНД БОЛ ШУДРАГА ӨӨР ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ ЮМ АЛХАМ ТУТАМД ИРГЭДЭЭ БОДСОН ТЭГШ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛДЭГ ХАРИН МАНАЙД БОЛ ӨӨРСДӨӨ ДУНДААС НЬ ХУЛГАЙЛДАГ ЛУЙВАРИЙН ШИНЖТЭЙ МАФФ АЖИЛЛАГАА ЯВАГДДАГ ОДОО БОЛЬ ТЭХҮҮ ГҮЙЯ ХАНГАЛТТАЙ БАЯЖЛАА Ш ТЭЭ ТА НАР

0  |  0
2(103.229.120.114) 2015 оны 05 сарын 18

NOVSH(103.229.120.114) 2015 оны 05 сарын 18

Top