Бямба гарагт 16-р байрны оршин суугчид байрандаа орно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны  өдөр Баянгол дүүргийн III хорооллын 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж зургаан зочид буудалд хувиарлан байрлуулсаар бүтэн сарын хугацааг үдээд байна. Учир нь уг байрны хажууд 18 давхар барилга барихаар барилгын суурь ухсанаас 16 дугаар байранд хазайлт өгсөн талаарх мэдээллийг бид өмнө хүргэж байсан.

Цууралт өгч, хазайсан гэх энэ барилгын талаар мэргэжлийн хяналтын байгууллага “аюулгүй”, сууринд нь нөхөн сэргээлт хийнэ гэсэн. Харин энэ талаар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх мэдээллэхдээ: “Байрны суурийг нөхөн сэргээх ажил үргэлжилж байна. Одоогоор 16 дугаар байранд цемент цутгалтын ажил хийгдэж байна. Энэ бямба гариг  гэхэд оршин суугчид байрандаа эргэн орно” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top