Хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч – Танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон даяар зохион байгуулах гэж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг үй ажиллагааг Монголын Өмгөөлөгчдийн холбоо нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 22 – ны өдөр буюу Баасан гарагт 10 – 16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай болон нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулж мэргэжлийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top