АН дотор шинэ хөдөлгөөн байгуулагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Ардчилсан нам дотор шинэ хөдөлгөөн байгуулагдаж, өнөөдөр анхны хурлаа хийлээ. “Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн” нь дүрмийн, хариуцлагын, боловсон хүчний шинэчлэл хийхийг уриалж байгаа юм байна.

Анхдугаар зөвлөгөөнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн Ардчилсан намын хорооны болон ҮЗХ-ны гишүүд, дэмжигчид оролцож, нийгэм, эдийн засаг, улстөрийн талаар илтгэл тавьж хэлэлцэж байна. "Монгол төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой байдал, залгамж чанар алдагдаж шинээр томилогдсон сайдууд өмнө сайдынхаа хийснийг үгүйсгэх байдал газар авлаа. АН-д хариуцлагын шинэчлэл зоригтой хийцгээе. Бидэнд үндсэн дүрмийн шинэчлэл, нээлттэй, ил тод байдал, тэгш боломж, хүний нөөцийн шинэчлэл хэрэгтэй байна" гэж тэд мэдэгдлээ. Тус хөдөлгөөнөөс Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдэд хандан уриалга гаргаж, намын удирдлагууддаа шаардлага хүргүүлэхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.50) 2015 оны 05 сарын 20

АН-ын АХ луйварчид бол мангасууд юм аа, юун МАН, МАХН дэргэд нь юу ч биш, тэрбумаар л идэх юм аа, ичих, зовох зүйл идэнд огт алга аа, одоо дүү нар идмээр байгаа л даа, мэдээж,

0  |  0
eelj(202.55.191.76) 2015 оны 05 сарын 19

daraagiin eelj hoollondoo oroh gej bn uu

0  |  0
Top