Татварын буцаан олголт хойшлогджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Татварын ерөнхий газраас энэ сарын сүүлээр буюу 28-29-ний өдрүүдээс эхлсэн татварын буцаан олголтыг хийхээр төлөвлөжээ. Хоёрдугаар ээлжинд татварын тайлан тушаасан 21479 иргэний 14.8 тэрбум төгрөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нийслэлийн төрийн санд шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн төрийн сангаас татвар төлөгчдийн банкны дансны дугаар болон нэр шалгах ажиллагаа явагдаж байгаа аж. Татварын буцаан олголтын хоёрдугаар ээлжийг энэ сарын 15-20-ны өдрийн хооронд олгох байсан ч ийнхүү хойшлогджээ.

Дашрамд дурдахад, Үндэсний татварын албаны хэмжээнд Хувь хүний орлогын албан татварын өнгөрсөн оны тайланг энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авч татвар төлөгчийн илүү төлөлтийг баталгаажуулсан бөгөөд Нийслэлийн хэмжээнд албан татварын илүү төлөлтийг буцаан олгох ажиллагааг хоёр ээлжээр зохион байгуулан дүүргийн татварын албадад өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө татварын тайлангаа ирүүлсэн иргэдийн илүү төлсөн албан татварыг Нийслэлийн төрийн сангийн газраас өнгөрсөн сарын 06-ны өдөр буцаан олгосон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.21.117.122) 2015 оны 05 сарын 20

Ard tumneesee uneheer nuur buruuljee.Turd tulsun tatvaraasaa uchuuhen hesgiig avah geed bgaa bolohoos ogt eh uusvergui yumiig turuus avah geed bgaa yum sh de.Ard tumnii mungiig luivardaj ugui hiicheed ard irgeddee uguh yumnaas humsaldah hugatsaa aldah mun ch luivariin arga heregleh yum aa

0  |  0
Top