Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

БГД-ийн 16 дугаар байрны гадна талбайд

10:00 цагт БГД-ийн Засаг дарга, дүүргийн онцгой комиссын дарга сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны хүчитгэлийн ажил дуусах шатандаа явж байна. Утас: 94949238

Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн гадна талбайд

10:30 цагт  Дүүрэг үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах хууль тогтоомж, Хилчдийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор өдөрлөг зохион байгуулна . Дэлгэрэнгүй мэдээллийг 99767480 дугаарын утаснаас авна уу.

"Bishrelt Embassy" зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт Жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдөр Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг энэ жил "Хэмжил зүйд - гэрэл, Гэрэлд - хэмжил зүй" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Семинарыг Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх СХЗГ-ын дарга Г.Гантөмөр нар нээх бөгөөд дээрх сэдвийн дор Яам агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжийг төлөөлөгчид илтгэлүүд тавин оролцоно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99006864 холбогдож асууна уу.

Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд

14:00 цагт Монголын Оюутны Холбоо, Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургууль хамтран 8 дахь жилдээ зохион байгуулж буй "МЭДЭЭЛЛИЙН ИНДЭР-2015" оюутны эрдэм шинжилгээний хурал болно.

Блю Скай зочид буудлын Кристалл танхимд

09:30 цагт “Азийн арбитрын салбарт хамгийн их хүндлэл хүлээсэн хүн” хэмээн Азийн худалдааны танхимаас албан ёсоор тодорхойлсон Ж.Лийч тэргүүтэй Ази номхон далайн 6 шилдэг мэргэжилтэн Сингапураас Монголд иржээ. Тэдний оролцоотойгоор Монгол Улсын Хууль зүйн яам, Монголын Хуульчдын холбоо, Сингапурын Олон улсын арбитрын төв хамтран анх удаа олон улсын хэмжээнд анхаарал татсан асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Мөн энэ үеэр арбитрын үйл явцын жүжигчилсэн дүрс бичлэгийг харуулах юм. Хэлэлцүүлэгт Англи, Сингапур, Солонгос, Швед зэрэг олон улсын арбитрын мэргэжилтнүүд оролцоно. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжав, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпер Энн Кэмбэлл нар оролцож үг хэлэх юм.

25 дугаар тусгай сургуульд

12:00 цагт  Монголын Тусгай Олимпийн Хороо, оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд ширээний теннисний үндэсний тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Холбоо барих утас: 96962780

 Занабазарын нэрэмжит уран зургийн музейд

13:00 цагт Монголын нэрт соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ой, Олон улсын музейн өдөрт зориулан өргөн барьж буй "Урлагт мөнхөрсөн Г.Занабазарын таван дүр" үзэсгэлэнгийн хүрээнд Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, зураач, уран барималч С.Бадрал "ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДҮР МОНГОЛЫН УРЛАГТ" сэдвээр илтгэл, уулзалт ярилцлага хийх гэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top