Өнөөдөр Бааварт холбогдох хэргийг шүүнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаярыг шүүх хурал болно. Түүнийг төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт буруутган шүүгдэгчээр татсан байна. Уг хэрэгт түүнтэй хамт Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн , олж авсан, хадгалсан хэргээр шүүж байгаа юм.

Хэрэв шүүхээс Ш.Батбаярыг буруутай гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэх юм байна.

Шүүх хурлын шийдвэрийг эргэн хүргэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top