Засгийн газрыг огцруулах төсөл өргөн барина

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл өргөн барих талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдэгджээ. Учир нь Оюутолгойн далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор энэ асуудлыг тавихаар болсон байна. Тэд хуульд заасны дагуу уг санаачлагыг дэмжсэн 19 гишүүний гарыг үсгийг цуглуулаад огцруулах тогтоолын төсөл өргөн барих аж. Өмнө нь УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы хуралдаан дээр Оюутолгойг ард түмэнд ашиггүйгээр шийдвэр Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавихаа мэдэгдэж байсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.28.73) 2015 оны 05 сарын 21

хугацаа гэдэг чинь өөрөө алт шүү дээ, эрт л өөрсдийнхөө эрх эшгийн үүднээс асуудалд хандах хэрэгтэй, юу ч хийхгүй улсуудыг дэмий тэжээх яадгийн

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 05 сарын 21

Хоёрын хооронд одоо огцруулж яах юм бэ Тэртээ тэргүй хугацаа дуусах дөхлөө Дараагийн сонголтоо л ухаалаг хийх хэрэгтэй Улс орон өрийн дарамтанд ороод байхад 2 толгойг явуулахгүй гээд өөр гарц байхгүй юм чинь. Зөв ч бай буруу ч бай ажиллуулах нь зөв л гэж бодож байна Их барив ч өмхий бага баривч өмхий гэдэг юм

0  |  0
иргэн(112.72.13.16) 2015 оны 05 сарын 20

Одоо эд нарын саналыг АН, МАН-ын төрөөр тоглож сурсан олигорхууд яасан их баятай хүлээж авах бол. Ялангуяа МАН-д шар тос л гэсэн үг. Одоо нөгөө женко монко бол үүнийг дуулсан бол бөөн баяр яваа даа. сайхан юм болох нь дээ.

0  |  0
Top