Бааварт холбогдох хэргийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 20

Өнөөдөр Дүүргийн Эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Хип хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр нарын хэргийг хэлэлцэх байсан ч хойшилсон байна. Учир нь шүүх хурал прокурорын хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. “Дүүргийн I прокурорын газрын нийт прокурорууд сургалтад хамрагдаж байгаа тул шүүх хуралд оролцох боломжгүй” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна. 

Баавар буюу Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан хэрэгт буруутгаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top